Нийгмийн

Азийн орнуудын 29 дэх үзэсгэлэн Монголд нээгдлээ

Азийн орнуудын 29 дэх үзэсгэлэнд оролцож буй Монголын 10 уран бүтээлчийн хамтарсан үзэсгэлэн нээлтээ хийлээ.

Япон улсад өнөөдрөөс эхлэн зохиогдож буй Азийн орнуудын 29 дэх үзэсгэлэнд Монголоос 10 уран бүтээлч оролцохоор шалгарсан. Ном ёсоороо энэ үйл ажиллагаа Японы Фүкүока муж дахь Кюүшюгийн урлагийн галерейд болох ёстой байсан юм. 

Гэсэн ч, цар тахлаас шалтгаалан Япон улсын хил хаасан, мөн улсууд очих боломж нөхцөлийг харгалзаж үзээд уран бүтээлчид өөр өөрийн улсдаа үзэсгэлэнгээ гарган оролцоно хэмээн тогтсон байна. Энэ удаад манай улсаас тус үзэсгэлэнд оролцож буй 20 бүтээл өчигдөр /2021.08.05/ “Монгол Арт Галерей”-д нээлтээ хийлээ. Үүнд:

  • Төрийн шагналт, Ардын зураач Д.Болд
  • МУЭ-ийн гишүүн, зураач Х.Эрдэнэ-Очир
  • МУЭ-ийн шагналт зураач А.Чадраабал
  • МУЭ-ийн гишүүн, Х.Ганбат
  • Уран сийлбэрч Т.Баттогтох
  • Зураач Б.Энхтуяа, Л.Хонгорзул, Ц.Оюун-Эрдэнэ, Н.Мөнхтуул, Б.Цолмонбаяр нар оролцож буй.

Энэхүү Олон Улсын үзэсгэлэн нь Азийн орчин үеийн урлаг, соёл үнэт зүйлийг дүрслэх урлагаар дамжуулан сурталчилан таниулах, уран бүтээлчдийн харилцаа холбоо, соёлын солилцоог сайжруулан идэвхжүүлэх зорилготой юм. Үзэсгэлэн энэ сарын 13-ныг дуустал үргэлжилнэ.

О.ЭНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button