Нийгмийн

МҮОХ-ны удирдлага Б.Болортуяад хүндэтгэл үзүүлжээ

“Токио-2020” олимпын наадмаас ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Б.Болортуяа хүрэл медаль хүртэн, монгол түмнээ баярлуулсан билээ. Түүнд МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, Тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны Гишүүн, “Токио-2020” Монголын багийн ахлагч Б.Баттүшиг нар хүндэтгэл үзүүлжээ.

МҮОХ-ны удирдлагууд “Токио-2020” Олимпын тавцанд Монгол улсынхаа төрийн далбааг мандуулсан шинэхэн медальтандаа талархал илэрхийлж, цаашдын спортын замнал нь улам их амжилтаар дүүрэн байхыг хүсэн ерөөсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button