Нийгмийн
Токиогийн олимпоос медаль хүртсэн Б.Болортуяа энэ сарын 11-нд эх орондоо ирнэ

Өнөөдөр “Токио-2020” олимпын хаалтын ёслол болно. Олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцсон жүдо, бокс, буудлага, байт харваа, хүндийг өргөлтийн тамирчид энэ сарын 04-нд эх орондоо ирсэн билээ. Тус өдөр олимпоос мөнгөн медаль хүртсэн Саид Моллаеи хүрэл медаль хүртсэн М.Уранцэцэцэг, Ц.Цогтбаатар нар ирсэн юм.
Харин тэмцээндээ оролцохоор Токиод үлдсэн чөлөөт бөх, марафоны тамирчид энэ сарын 11-ний өдрийн 17:30 цагт эх орондоо ирэх аж.
Тухайн өдөр олимпын наадамд амжилттай оролцсон баг тамирчдын сүүлийн цуваатай хамт хүрэл медаль хүртсэн ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Б.Болортуяа ирэх юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хурдан ирээрэй. Хараад байна шүү