ХЭРГИЙН ГАЗАР: Хутгалуулсан хүү эгчээсээ хол мөлхөж байхад нь “103”-ын жолооч олжээ

Өнгөрсөн бямба гарагийн /2021.08.07/ орой 18:02 цагийн үед маш аймшигтай нэгэн гэмт хэргийн дуудлага цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт ирсэн байв.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах автомашины зогсоолд эрэгтэй, эмэгтэй бага насны хоёр хүүхэд халдлагад өртөж, 13 настай эмэгтэй хүүхэд маш олон тооны хутгалуулсан шархтайгаар газар дээрээ нас барсан, харин 7 настай хүү арав гаруй хутганы шархтай, маш хүнд байсныг ГССҮТ-д хүргэсэн талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн юм.
Хамгийн аймшигтай нь уг гэмт хэргийг дээрх хохирогчидтой төрөл садангийн холбоотой 11 настай эрэгтэй “Б” гэх бага насны хүүхэд үйлдсэн байж болзошгүй байгаа тул гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцлийг тогтоохоор Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхлээд байна.

-ХОХИРОГЧ ХҮҮ ОЛОН ТООНЫ ХУТГАНЫ ШАРХТАЙ, МӨЛХӨХИЙГ ОРОЛДОЖ БАЙЖЭЭ-
Эх сурвалжийн мэдээлж буйгаар газрын уруу огцом орж гардаг уг гарааж дотор эмэгтэй хүн доошоо харсан байдалтай нас барсан байсныг хамгийн анх тус байрны болон гараажны манаач олж харжээ. Улмаар маш хурдан цагдаад дуудлага өгсөн бөгөөд ингэхдээ хүүхэд байна гэж бодоогүй учраас эмэгтэй хүн хэмээн дуудлага өгсөн байна. Ингээд хамгийн ойр явсан нэг цагдаа хэргийн газарт гурван минутын дотор ирж, араас нь хэргийн газрын баг бүрэлдэхүүн нь иржээ.
Эхний цагдаа хэргийн газарт очихтой зэрэгцэн түргэн тусламжийн 103-ынхан ч очсон байна. Ингээд үзлэг хийхэд бага насны эмэгтэй хүүхэд байсан бөгөөд аль хэдийн амьсгал хураасан байжээ. Тухайн үед охин ганцаараа хэвтэж байсан гэх бөгөөд дүү нь болох долоон настай хүү хажууд нь байгаагүй аж.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар яг тэр үед гараажийн нөгөө буланд хүүхэд уйлагнах чимээ сонсогдсоныг түргэний машины жолооч анх олж сонссон байна. Ингээд цагдаагийн алба хаагчийн хамт очиж шалгахад долоон настай хохирогч Э олон тооны хутганы шархтай мөлхөхийг оролдож байсныг олж, анхан шатны тусламж үзүүлж, яаралтайгаар ГССҮТ-д хүргэжээ. Тухайн үед хүү бага зэргийн ухаантай, ганц хоёр үг хэлэх чадвартай байсан гэнэ. Тиймдээ ч нас барсан охиныг эгч нь бөгөөд хамт тоглоод явж байсан тухайгаа хэлж амжсан байна.
-ХОХИРОГЧДЫН ЭМЭЭ, ӨВӨӨД НЬ МЭДЭГДЖЭЭ-
Хэргийн газар ажиллаж, үзлэг хийж байх тухайн үед хохирогч хүүхдүүдийн ар гэрийнхэн олдоогүй байна. Харин хүүг ГССҮТ-д хүргэж, охиныг шүүх шинжилгээнийхэн авч явсны дараа цагдаагийн байгууллагаас хаяг тогтоож, ар гэрийхэнтэй нь холбогдсон байна.
Ингээд ГССҮТ-д хүүгийн эмээ өвөө нь очсон талаар эх сурвалжууд мэдээлсэн юм. Харин аав нь хөдөө ажлаар явсан байсан гэх бөгөөд ээж нь архины хамааралтай нэгэн байсан талаар албан бус мэдээлэл бидэнд байна. Хүүгийн бие маш хүнд байгаа бөгөөд дотор эрхтнүүд нь хутганд өртөж, урагдсан байх магадлал өндөр байгаа аж.

-СЭЖИГТЭН БОЛОХ 11 НАСТАЙ ХҮҮГ ГЭРЭЭС НЬ ОЛСОН БӨГӨӨД ХОРЬЖ, СААТУУЛААГҮЙ-
Эл аймшигт хэргийн мөрөөр гэмт хэргийг үйлдсэн этгээдийг шуурхай илрүүлэх чиглэлээр ЭЦА, НЦУГ, Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хамтарсан 50 хүний бүрэлдэхүүнтэй шуурхай ажлын хэсгийг байгуулан хэргийн газарт ажиллаж, гурван цагийн дотор уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжигтнийг олж тогтоогоод байна. Эх сурвалжийн мэдээллээр түүнийг гэрээс нь олсон гэх бөгөөд хорьж, саатуулсан зүйл байхгүй юм байна.
Учир нь тухайн хүүхэд насанд хүрээгүй, бага насны хүүхэд учраас Эрүүгийн хууль түүнд үйлчлэхгүй юм. Эрүүгийн хуульд зааснаар 14-өөс дээш насны хүүхдийг хэрэг хариуцах чадвартай гэж хуульчилсан.
6.2 дугаар зүйл.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны хязгаар

1.Гэмт хэрэг үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
2.Арван дөрвөөс арван зургаа хүртэл насны хүн энэ хуулийн тусгай ангийн 10.1/Хүнийг алах/, 11.1/Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах/, 12.1/Хүчиндэх/, 17.1/Хулгайлах/, 17.2/Дээрэмдэх/, 17.8/Эд хөрөнгө устгах, гэмтээх/, 20.7/Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/, 20.16/Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах/, 26.1/Цахим мэдээлэлд хууль бусаар халдах/, 26.2/Цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдах программ, техник хэрэгсэл бэлтгэх, борлуулах/, 26.3/Хор хөнөөлт программ хангамж бүтээх, ашиглах, тараах/, 29.8/Террор үйлдэх/-т заасан гэмт хэрэг үйлдсэн бол түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
3.Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй хүнд ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.
4.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан өсвөр насны хүн сэтгэцийн хөгжлийн хоцрогдлын улмаас өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинж, түүний улмаас учрах хор уршгийг бүрэн хэмжээгээр ухамсарлах чадваргүй бол ял оногдуулахгүй байж болно.
Б.ЦЭЛМЭГ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Teneg Emegteichvvdees bolj iim heregvvd gardag
хохирогчийн буруу бас байгаа юм шиг байсан. хүүхдүүдтэй зүй бусаар харьцдаг хүүхдүүд олон болсон. эцэг эхэд нь хэлэхээр тоохгүй байснаас ийм хэрэг гарч байгаа юм
Үнэхээр харамс�##�тай, энэнд архины хамаар�##�тай эх ч, өсөн торниж байгаа орчин ч, үзэж харж байгаа кино тоглоом ч буруутай л байх, хамгийн том гэмтэн нь бидний бүтээгээд байгаа нийгэм. Энэ төр засаг гудамжинд хэвтэж байгаа архичингуудыг архины хамаарлаас с�##�гах, тэднийг амьдрах итгэл амьдр�##�д дурлах сэтгэлийг суулгах т�##�аар хэр ажиллаж байна! Бараг Монголдоо ганц байсан архичин тэнүүлч нарыг үр хүүхэдтэй нь хамт сайхан амьдруулж байсан ганц ТББгаа толгой нь эргэсэн хүүхний үгээр төр нь самраад хаячихлаа, уг нь тэр төвд 160 гаруй иргэд, хүүхэд хөгшид байсаан, одоо тэд хаа юу хийж явна! Тэдний хүн шиг сайхан амьдрах эрх хаачив, нөгөө хүний эрх яриад байдаг түшмэлүүд хаа байна! Уяанаасаа �##�дуурсан нохой аятай гудамж т�##�байд архидаж тэнүүлчилж дураараа бэлчиж байна, гэмгүй бяцхан үрс нь эрсдэл эндэгдэлд ойрхон байна, санд�##� ширээний бөглөө болсон төрийн түшээд юу хийж байна, тэдний ажлын үр дүн л энэ хүчирхийлэл, дарамт болоод байна. Ажлаа ганцхан сэтгэл гаргаад хүн шиг, хүн мөс хүнлэг сэтгэл гаргаад л хийгээд өгөөч хэмээн гуйхаас өөр арга �##�га даа, төрийн түшмэлүүд ээ…
Энэ 11 настай хvvд бас асууд�##� бна, асууд�##� асууд�##�даа сэтгэцийн , психопат маягийн. Уурандаа хутг�##�лаа гэхэд 78 удаа хутг�##�на гэдэг эрvvл биш бна. Нийгмээс тусгаарлах нь zuw болов уу.
Irgen
Цагдаа шууд түргэнээ дуудахгүй хичнээн минут цусаа урсгасан болоо хүний амь нас цаг минутаар хэмжигдэж байхад
Цахим тоглоомыг хаа энээ тэрээ гээд байгаа эцэг эх, хүмүүст хандаж хэлэхэд. Хүсээгүй бхад чинь ам руу чинь цутгаад байгаа биш ямар үлийгээ хийж ухамсаргүй, хүмүүжилгүй хүүхэддээ gaming pc, smart утас авч өгдөг юм? сүүлд нь асарч хамга�##�ж чадахгүй байсан юм бол бэлгэвч гэдэг юмаа тогтмол хэрэглээд занших чинь яасан юм. Эцсийн эцэст энэ хэрэг хариуцлагаггүй эцэг эх, бүр цаашлаад ядуурлаас болж л хөөрхийлэлтэй хүүхдүүд хохирч байгаа юм.
Би хэргийн газартай ойр амьдардаг хүн, энэ хотхонд угаасаа л хүүхдүүд бужгинсан түм түжгинсэн өглөөнөөс орой болтол хүүхдүүд холхилдсон газар. Хараа хян�##�тын т�##�аар ярих ч юм биш, бараг нэг хүүхэд аваад машиндаа чихээд явахад хэн ч мэдэхээргүй газар. Эцэг эхчүүд угаасаа л мөнгө2 гээд өдөр шөнөгүй хүүхэдтэйгээ ярилцахгүй мартчихдаг байх, хааяаа ч гэсэн хүүхдийнхээ үзэл бодлыг сонсож байв�##� гэмгүй л юм байгаа.
Эцэст нь бидний мөнгөний намын сонголтын үр дүн юм уу даа гэж. Мөнгөний төлөө улайрсан, амин хувиа бодсон улс төрчдийн бүтээсэн нийгэм! Тэд Улсын мөнгийг хулгайлахаа л бодсон болохоос нийгмийг огтхон ч бодсонгүй!!! Үнэхээр харамсмаар!!!
Цахим асуудлуудаа хуулиар цэгцлэх цаг ирсэн байна. Энэ олон хараа хян�##�тгүй тоглоом соши�##� мэдээллийн урсг�##�ыг хянах ганц боломж бол хааж хян�##�ттай түгээх. Энэ бол нийгмийн том асууд�##� шүү
орчин үеийн яргачид бэлтгэгдэж эхэлжээ. төр нэг юм бодохгүй бол ...
Ээ бурхан минь ямар аймшигтай юм бэ юу гээч нь болоод бгаа юм бэ яагаад нялх б�##�чир хүүхдүүд хараа хян�##�тгүй явж ийм аймшигтай байд�##�д орж бна вэ эцэг эх, өвөө эмээ асран хамга�##�агч нар юу хийж бна вэ яагаад тийм газар хүүхдүүд орж хүйтэн мэс хэрэглэхэд хүрэв яагаад 11 хэн настай хүүхэд тийм аймшигтай өрөвдөх хайрлах сэтгэлгүй бу�####�д аюул учруулж чадаваа томчууд бид хүүхэд багачуудаа анхаарч чадахгүй бна шүү дэ
pubj togloomiig haa
Би айж байна. Одоо бүүр хүүхэд аймшигтай хэрэг үйлддэг боллоо. Хаанаас нь хэн нь гарч ирээд ч хүн �##�ж магадгүй болж. 13 настай хүүхэд мэдээж гадаа эцэг эхтэйгээ гарахгүй. Энэ зах бамбараагүй ил задгай FB, интэрнет орчингоо хязгаарла, зах замбараагүй тв сувгуудаа хаа, зах замбараагүй архи дарсны үйлдвэрүүд, хаа сайгүй худ�##�да�##�даг архи тамхиа зогсоооо!!! Би айж бна. Би одоо хүүхдүүдээ гадаа гаргахаас ч айж байна.