100,000 долларын дэвсгэрт

Банк “Banca Monte dei Paschi di Siena” – банк бол дэлхий дээрх хамгийн эртний банк. 1472 онд Италид үүсгэн байгуулагджээ.
Гүйлгээнд байгаа АНУ-ын цаасан мөнгө тэмдэгт болон зоосон мөнгө нь нийтдээ 829 тэрбум ам.доллар юм байна.
Зоосон мөнгөний ирмэг яагаад заавал биржгэр байдаг вэ
Үүний учир нь бүр анхнаасаа л зоосон мөнгөний орц найрлаганд нь алт, мөнгө ордог байсантай холбоотой.
Луйварчид алтан зоосны ирмэгнээс нь тусгай багажаар зүсээд авчихдаг байж. Харин өнөө үед зоосыг алтаар, мөнгөөр хийхээ больсон ч биржгэр ирмэгтэй үйлдвэрлэсэн хэвээр байгаа юм.
1949 онд Фрэнк Х.Макнамара нэгэн өдөр найз нөхөдтэйгөө оройн зоог барихаар явж байж. Харин түүнд тооцоогоо хийхэд нь бэлэн мөнгө тийм ч хангалттай байсангүй. Үүнээс болоод Фрэнк ихэд сэтгэлээр унасан ба цаашид өөрт нь тийм зүйл ахиж хэзээ ч тохиолдохгүй гэж өөрөө өөртөө хатуу тангараг тавьсан байна. Тэр явдлаас үүдэн Фрэнкийн толгойд нэгэн гайхамшигтай санаа орж ирсэн нь мөнгөний (кредит) карт зохион бүтээх явдал байлаа. Ингэж л “Diners Club” үүсгэн байгуулагдсан түүхтэй.
Марта Вашингтон – бол Америкийн мөнгөн тэмдэгт дээр хөрөг нь байдаг цорын ганц эмэгтэй юм. Түүний хөрөг 1 долларын мөнгөн зоосон дээр байдаг юм.
100 долларын “амьдрах” хугацаа нь дунджаар 89 сар байдаг аж.
1934 онд гаргасан 100,000 долларын дэвсгэрт нь Дэлхий дээрх хамгийн том тоотой мөнгөн дэвсгэрт юм. Түүний хэрэглээ олон нийтэд дэлгэрч чадаагүй бөгөөд зөвхөн банк хоорондын гүйлгээнд хэрэглэгддэг.
Анхны цаасан мөнгийг АНУ-д дөнгөж 1861 онд хэвлэн гаргажээ. Цаасан мөнгө гаргах болсон гол шалтгаан нь зоосон мөнгөний хүрэлцээ муу байсан, ялангуяа иргэний дайныг санхүүжүүлэхэд зориулагдан гарчээ.
Цаасан мөнгийг Эрдэнэсийн Сангийн байрны дээвэр дээр мэргэжлийн 6 хүн нийлэн үйлдсэн түүхтэй ажээ.
Мөнгөн дэвсгэртийг хийдэг цаасны 75 хувь нь хөвөнгөөс бүрддэг ажээ. Харин үлдсэн 25 хувь нь маалинганаас бүрддэг байна.
Цаасан мөнгөн дэвсгэрт ойролцоогоор 4000 давхар нугаларалтын аяыг даах чадвартай байх ёстой юм байна.
Калвин Кулиж – амьд сэрүүн байхдаа хөрөг зураг нь зоосон дээр дүрслэгдсэн хамгийн анхны ерөнхийлөгч ажээ.
Мөнгөн дэвсгэрт дээр дүрслэгдсэн байдаг аварга том биетэй, эвэрт бод мал бол мөнгөн дээрх хамгийн эртний дүрс юм. Африкийн зарим нэг нутгуудаар XX зуун хүртэл хэрэглэгдсээр иржээ.
АНУ-ын Нууц Алба хуурамч мөнгө үйлдвэрлэгчдийн эсрэг тэмцэх зорилгоор 1865 онд үүсгэн байгуулагджээ. Тухайн үед, зарим нэгэн баримтаас үзэхэд гүйлгээнд байсан мөнгөний бараг 1/3 нь хуурамч мөнгө байсан гэж үздэг.
100 долларын дэвсгэртээс бүрдсэн 1 сая доллар ойролцоогоор 10 кг байдаг.
Нэг центийн зоосон мөнгөнөөс бүрдсэн 1 сая доллар (100 сая зоосон мөнгө) нь ойролцоогоор 246 тонн жин татдаг ажээ.
“Forbes” сэтгүүлийн судалгаагаар хөрөнгө мөнгөтэй баян чинээлэг хүмүүсийн дундаж наслалт – 60 ажээ.
Долларын тэмдэгтийг анх 1788 онд Оливер Поллок сэджээ.
Дэлхийн хүн амын 1/3 нь нэг өдөрт 2$-аас бага мөнгөөр аж төрж байна. Харин 1,2 тэрбум хүн өдөрт 1 доллараас бага мөнгөөр амь зуудаг байна.
Цаасан мөнгө хэрэглэж эхэлсэн анхны улс орноор Хятад улс тодорчээ.
(Эх сурвалж: yoki.ru)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.