ДЭЛХИЙНИЙГЭМ

Грек: Гал түймрийн гамшиг үргэлжилсээр

Урьд өмнө үзэгдээгүй халуун, ган гачгийн улмаас Грек улсад сүүлийн хэд хоногийн дотор 586 гал түймэр дэгдэж, унтраахад маш хүндрэлтэй байгаа талаар Грекийн Ерөнхий сайд Кириакос Мицотакис мэдэгдлээ.

Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд манай улсын хувьд хамгийн хэцүү өдрүүдийн нэг нь өнгөрсөн эдгээр өдрүүд байв. Бид бүх хүчээрээ түймэртэй тэмцэж байна” хэмээн Мицотакис мэдэгдсэн юм.

Тэрээр Грек улсад гарсан хээрийн түймэртэй тэмцэхэд туслах санал ирүүлсэн улс орнуудад талархал илэрхийлэв.

Өмнө нь, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Грекийн Засгийн газраас яаралтай уриалга гаргасантай холбогдуулан тус улсын төвийн бүс нутагт гал түймэртэй тэмцэж буй Оросын талын хүн хүчийг нэмэгдүүлэх үүрэг өгчээ.

(Эх сурвалж: rt.com)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button