Нийгмийн
Чөлөөт бөх, марафоны тамирчид өнөөдөр эх орондоо ирнэ

Олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцсон чөлөөт бөх, марафоны тамирчид өнөөдөр 23:00 цагт эх орондоо ирнэ. Эдгээр тамирчдын бүрэлдэхүүнд Токиогийн олимпын наадмаас чөлөөт бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн Бат-Очирын Болортуяа байгаа юм.
Токиогийн олимпод амжилттай оролцсон тамирчдын түрүүч буюу жүдо, бокс, буудлага, байт харваа, хүндийг өргөлтийн тамирчид энэ сарын 04-нд эх орондоо ирсэн билээ. Тус өдөр олимпоос мөнгөн медаль хүртсэн Саид Моллаеи хүрэл медаль хүртсэн М.Уранцэцэцэг, Ц.Цогтбаатар нар ирж, монголчууд нисэх онгоцны буудал дээрээс тосож авсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.