Цэвэр усыг хэмнэж, саарал усны хэрэглээг нэмэгдүүлнэ

Цэвэр усыг хэмнэн, саарал усыг Улаанбаатар хотын хэрэглээнд өргөн нэвтрүүлэхээр болсон. Иймээс Хууль эрх зүйн асуудал хариуцсан Дэд ажлын хэсэг хуралдсан байна. Хурлаар “Улаанбаатар хотын цэвэр усны нөөц 2030 он гэхэд хомстолд орно гэсэн судалгаа танилцуулж, түүнээс урьтаж ухаалаг шийдлүүдийн тусламжтайгаар усаа хэмнэж, саарал усны хэрэглээг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай” гэжээ.
Нийслэлийн хэмжээнд цэвэр ус хэмнэх, саарал усны хэрэглээг нэмэгдүүлэх инновац, технологийн шийдлийг судлан нэвтрүүлэх, холбогдох эрх зүйн орчны судалгаа хийх Ажлын хэсэг байгуулагдан ажиллаад багагүй хугацаа өнгөрч байна.
Хуралдааныг Хууль эрх зүйн асуудал хариуцсан газрын дарга Л.Тулгабаатар удирдан явуулж, холбогдох чиг үүргийн яам, агентлагийн төлөөллүүд оролцсон байна. Мөн салбарын хууль тогтоомж, стандарт, шинэчлэн боловсруулах баримт бичгийн талаар хэлэлцжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.