БАЙР СУУРЬ: Сурагчид өмссөн хувцсаараа ялгарахгүйн тулд дүрэмтээр жигдрэх нь зөв

ЕБС-ийн хичээл эхлэх гэж буйтай холбогдуулан сурагчдыг дүрэмт хувцсаар жигдрэх нь эсэх талаарх эцэг эхчүүд хоёр талыг барьж байна. Мөн энэ талаар Боловсрол Шинжлэх Ухааны яамнаас мэдээлэл өгөхдөө эдийн засгийн хүнд цаг үеийг харгалзан үзээд сурагчийн дүрэмт хувцсыг заавал өмс гэж шаардахгүй хэмээсэн юм. Иймд манай сурвалжлах баг энэ талаар эцэг эхчүүд ямар байр суурьтай байгааг тодрууллаа.
ХҮҮХДИЙН СЭТГЭЛ САНААГ БОДОХ ҮҮДНЭЭС ЖИГДРЭХ НЬ ЗӨВ
Сурагчид дүрэмт хувцсаар жигдрэх нь зөв. ЕБС-ийн журмаа баримтлах нь зүйтэй. Энэ нь хүүхдийн сэтгэл санаа, хувцаснаасаа ичих зэрэг мэдрэмжгүй байхад чухал нөлөөтэй.

ХҮҮХДҮҮД ӨМССӨН ХУВЦСААРАА НЭГНЭЭСЭЭ ЯЛГАРААД БАЙЖ БОЛОХГҮЙ, ДҮРЭМТ ӨМСӨХ НЬ ЗӨВ
Сурагчид бүгдээрээ ижилхэн хувцас өмсөх хэрэгтэй. Ялгараад байж болохгүй. Хүүхдүүд зиндаархаж янз бүр болдог учир дүрэмт хувцас өмсөх нь хэрэгтэй.
ОЛНЫ ЖИШГЭЭ Л ДАГНА ДАА
Олны жишгээ дагаад жигдэрвэл хүүхдэдээ жигд хувцсыг нь өмсүүлнэ. Жигдрэхгүй гэвэл энгийн хувцсыг нь өмсүүлнэ. Гэхдээ сурагч юм чинь жигдрээд орвол өнгө дагуу их зүгээр байдаг.

АМЬЖИРГААНЫ ТҮВШНИЙ ЯЛГАА ГАРГАХГҮЙ ГЭВЭЛ ЭНГИЙН ХУВЦАС ӨМСҮҮЛЖ БОЛНО
Амьжиргааны түвшний ялгаа зааг гаргахгүй гэвэл дүрэмт хувцас авахгүй байвал зүгээр л байна. Энгийн хувцасных нь үнэ ханш ямар байгаа талаар судлаагүй байна.
НЭГДҮГЭЭР АНГИД ЭЛСЭЖ БАЙГАА БОЛ ӨМСӨХГҮЙ БАЙВАЛ ЗҮГЭЭР
Манайд сургуулийн насны хоёр хүүхэд байгаа. Нэг нь тавдугаар анги нөгөөх нь гуравдугаар анги. Тэдэндээ дүрэмт хувцсыг нь яах билээ гэж эхнэртэйгээ өчигдөрхөн ярилцсан. Гэхдээ нэгдүгээр ангид элсэн орж байгаа хүүхдүүдэд заавал жигрэхийг шаардахгүй байвал зүгээр байна. Хуучин дүрэмт хувцастай нь хуучнаа өмсөөд явах нь зүгээр.

ГЭРИЙН ХУВЦАСТАЙ ХИЧЭЭЛД НЬ ЯВУУЛАХГҮЙ БАЙХ ТАЛ ДЭЭР ЭЦЭГ ЭХЧҮҮД АНХААРАХ ХЭРЭГТЭЙ
Иргэдийн боломж бололцоо ямар байна. Дүрэмт хувцсаар заавал жигдрэхгүй байсан ч болно. Яамнаас чиглэл өгөх байх. Гэхдээ гэрийн хувцастай хичээл сургуульд явуулахгүй байх тал дээр эцэг эхчүүд анхаарах хэрэгрэй.
БОЛОВСРОЛ ГЭДЭГ УТГААРАА ЖИГДРЭХ НЬ ЗӨВ
Надад сургуулийн насны хүүхэд байхгүй ч жигдрэл гэдэг утгаараа өмсөх хэрэгтэй. Хүүхдийн боловсрол гэдэг утгаараа жигдрэх нь зөв. Өнгө алаглуулаад байж болохгүй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Япон Хятад улсууд хуухдууддээ форм өмсуулдэг нь нэг нэгэндээ сэтгэлзуйн дарамт үзүүлэн ялгаварлан гадуурхаж болохгүй хумуужлийг суулгахад хэрэгтэй
haha ene huuhduud yugaa umsunuu yamarhamaa bainaa bugdiig l udirdah geh yum
Duremt huvtsas umsuh ni zuv sh dee
Deg jayagtai baij baij zuv suraltsana sh dee!
Дүрэмт хувцастай байсан нь дээр. Зарим нь хэт үнэтэй хувцас хүүхэддээ өмсүүлдэг, заримд нь тийм боломж байхгүй. Үүнээс болж хүүхдүүдийн дунд бие биенээ дээрэлхэх, гадуурхах хандлага гарахыг үгүйсгэхгүй.