Нийгмийн

Эрэн сурвалжилж байсан машиныг журамлаагүйгээс нэг хүүхэд нас барж, цагдаа ялтан болжээ

Цагдаагийн алба хаагчид хууль дүрмээ баримтлаагүй, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмаар хүлээсэн албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас шалтгаант холбоотойгоор бяцхан хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн 2019 онд гарсан бөгөөд уг хэргийн гурван шатны шүүх хурал болж, өнгөрсөн сард эцсийн шийдвэрээ гаргажээ.

Тодруулбал 2019 оны наймдугаар сарын 23-ны өдөр жолоодох эрхийн үнэмлэхгүй Т гэгч этгээд ...УНЯ улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын машин жолоодож яваад Орхон аймгийн Замын цагдаагийн тасгийн алба хаагч М-д баригдсан байна.

Цагдаагийн алба хаагч М нь тухайн үед Т гэгчийг саатуулж, тээврийн хэрэгслийг нь журмын хашаанд хийсэн боловч хамт ажилладаг цагдаа Б-ын гуйлтаар журамласан тээврийн хэрэгслийг гаргаж явуулжээ. Өөрөөр хэлбэл ямар учиртай машиныг хэн гэгч яагаад үнэмлэхгүйгээр барьж явааг шалгаагүй явуулсан мэргэжлийн алдаа гаргажээ.

Хамгийн ноцтой нь уг машиныг яг тэр мөчид Нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн Хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгаас Цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах санд оруулж, хайж байсан, хулгайн машин байжээ.

-УГ ХУЛГАЙН МАШИНЫГ БАРЬЖ ЯВСАН ЭТГЭЭД МАНСУУРСАН ҮЕДЭЭ БАГА НАСНЫ ХҮҮХЭД МӨРГӨЖ, АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ-

Гэтэл ингээд дууссангүй. Уг хулгайн машиныг дөрвөөс таван хүн дамжуулж унасан бөгөөд хоёр хоногийн дараа А гэх эмэгтэй мансууруулах бодис хэрэглэсэн үедээ барьж яваад айлын хашаа мөргөж, хашаанд тоглож байсан бага насны хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарсан байна.

Эл хэргийн улмаас алба хаагч М ажлаас халагдсан төдийгүй, Цагдаагийн байгууллагын тухай хууль, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам (код)-аар хүлээсэн албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хайнга хандсаны улмаас хүний амь нас хохирсон хэрэгт холбогджээ.

Ийнхүү гурван шатны шүүхээс түүнд нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 1 жил 11 сар 25 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Харин уг машиныг гаргаж явуулахыг ятгасан нөгөө алба хаагч болох Б-д 5.4 сая төгрөгийн торгууль ногдуулж, гурван жилийн хугацаанд сар бүр 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр болжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
irgen
irgen

Хүний амь нас хохирсон байхад ямар хариугүй ял өгдөг юм бэ?!!!!!

Зочин
Зочин

Ямар харамс�##�тай юм бэ? Ядаж өөрийнх нь машин мөн эсэхийг ш�##�гаж харахгүй байна гэж баймааргүй юм. Дандаа бие биеэсээ хууль бус юм гуйж гай болох юм. Бусдын хууль бус ятг�##�гад бүү авт.

Зочин
Зочин

Ятгасан цагдааг хулгайн машин санаатай гаргуулсан гэж өшөө хүнд шийтгэх хэрэгтэй.

Arai arai
Arai arai

Guitsetgeh ajliin barimtaa setguulch nart ugdug shvv tsagdaa nar

Нөгөө
Нөгөө

Нөгөө танил т�##� авилга чинь авдаг өгдөг байгаа цагт ийм л байх болно авдаг тавьдаг асууд�##� чинь л эрх мэдлээ буруу ашигласан асууд�##� чинь л ийм болгож байна зүгээр л тавьж явуулдаггүй шүү хэзээ ч

Энхбат
Энхбат

Ц үсэг нь яасан ч том юм дээ. Шүүхээр гэм буруутай этгээд нь тогтоогдоод ял шийтгэлээ авсан байна. 2019 онд болсон хуучин мэдээ байна. Гадуур өөр сэдэв зөндөө л байна.

Цагдаа хүний төлөө алба
Цагдаа хүний төлөө алба

Нийтлэл дээрх зургаа устгана уу. Eguur. Mn
Хэдий араас авсан зураг боловч хүмүүс таниад байна. Энэ асууд�##�тай би ямар ч холбоогүй шүү уулна устгахгүй гомдол гаргана.

Zoljargal
Zoljargal

Yamar baga shiitgel ve ichmeer yumaa

9
9

Ятгаж гаргасан нь илуу ял авдагуй юм уу эрхэм шуугчидээ ккк

Монгол
Монгол

Бу�####�д гай болохгүй,өөрийн лайгаа өөрөө үүрч амьдрах хэрэгтэй ш тээ.зүгээр ажлаа хийж байгаа хүнийг хэрэгт унагаад,мөрөөрөө ажлаа хийж ч болохгүй.ажил хийж амьдр�##�аа авч явья л гж ажил хийж байгаа

Сараа
Сараа

Болоогүй ээ, БОАЖ-ын сайд байхдаа их юм хийсэн байх. Газрын дарга Эрдэнэбулганыг ш�##�гахад л гараад ирнэ дээ.

Зочин
Зочин

Цагдаа нар ч дээ.. Авилг�##� гуйлтанд идэгдээд юу ч биш болж бндаа

J
J

Ymr baga shiitgel we gd tenegtetsgeeged bhin ter mashin barij yawsn n medeej yal awch bga shde ????????‍♀️????????‍♀️????????‍♀️

Мягаа
Мягаа

Цагдаа нар нь л шийтгүүлсэн болохоос хэрэг хийсэн хүмүүсээс нэг ч шийтгүүлээгүй гадуур чөлөөтэй явж байгаа хотод мансуурсан гээд л хүмүүст 2жилийн ял өгдөг Эрдэнэтэд тоодоггүй юм шиг байна лээ

Холбоотой мэдээ

Back to top button