Д.Сарангэрэлийн цэргүүд авлигад “идэгдэж”, Б.Цогтбаатар сайд хийх боломжоо алдсан ШАЛТГААН

ЭМЯ-ны албан тушаалтан, мэргэжилтнүүдийн нийт 26 хүнд холбогдох хясан боогдуулах замаар хахууль авдаг байсан гэх хэргийг шүүхээр хэлэлцэх гэсээр жил гаран болж байна. Цар тахлаар шалтаглаж, шүүгдэгчдийн өмгөөлөгч нар хүндэтгэн үзэх шатгаангүйгээр шүүх хуралд ирэхгүй байх гэх мэт асуудал гаргасаар энэ сарын 5-нд болох байсан шүүх хурлыг 26-ныг хүртэл дахиад хойшлуулаад байна.
Энэ олон хүн холбогдсон авлигын хэргийг голлон толгойлсон нөхөд хэн байв.
-АВЛИГЫН ХЭРГЭЭСЭЭ БОЛЖ САЙД БОЛОХ ШААНСАА АЛДСАН Б.ЦОГТБААТАР-
Бямбаагийн Цогтбаатар. ЭМЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байсан тэрбээр өнгөрсөн 2020 оны сонгуулийн дараа У.Хүрэлсүхийн Засгийн газарт орж ажиллахаар яригдаж, УИХ-ын чуулганы хуралдаанаар оруулж, батлуулахаар бүр тохирчихсон талаар тухайн үед албан эх сурвалжууд батлан мэдээлж байв.
Гэтэл Засгийн газрын гишүүд томилох чуулганы хуралдааны үеэр Б.Цогтбаатар биш Т.Мөнхсайхан орж ирсэн нь тухайн үед олны гайхшрал төрүүлж байсан юм. Учир нь сайд болгохоор нэгэнт ярьж тохирсон байсан хүнээ гэнэт өөрчлөөд оруулж ирсний цаад шалтгаан нууц байв.
Гэтэл тэр нууц нь авлигын хэрэг байж. АТГ-аас түүнийг албан тушаалын гэмт хэрэгт шалгуулж, яллагдагчаар татаад байгаа тухай албан бичиг хүргүүлснээр түүний Эрүүл мэнд ийн сайд болох шаанс үгүй болсон юм. Одоо тэрбээр НҮБ-ын Хүүхдийн санд ажиллаж буй.
Түүнийг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” гэх үндэслэлээр шүүж буй. Тэрбээр ЭМЯ-ны тендер шалгаруулах хорооны даргаар ажиллаж байхдаа өөрт хамаарал бүхий аж ахуй нэгжүүдийн тендерийн материалыг түрүүлж боловсруулах ажлыг шинжээч Ү.Отгонбаатарт даатгаж, улмаар тус компаниуд нь тендерээ хаалтгүй авдаг байсан гэх хэрэг юм.
-САЙД АСАН Д.САРАНГЭРЭЛИЙН ТУСЛАХ “АВЛИГАЧ” БАЙЖЭЭ-
ЭМЯ-ны газрын эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Баттөрийн Болорчимэг. Түүнийг энэ сарын 26-нд шүүх хурал болох үхртэл цагдан хориод байна. Батлан даалтад гадуур шүүгдэж байсан түүний өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй тул дараагийн удаа шүүх хуралд ирүүлэхийн тулд ийм арга хэмжээ авчээ.
Б.Болорчимэг ЭМЯ-нд анх Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн туслахаар ажиллаж байжээ. Улмаар сайдынхаа дэмжлэг авч ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн болсон гэдэг.
Тэрбээр ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Чимэдлхамтай хамтарч тендерийн материал өгсөн компаниудыг хясан боогдууж, авлига авдаг байсан гэх хэрэгт холбогдсон. Улмаар аргаа барсан аж ахуй нэгжүүд ажлаа бүтээхийн төлөө хахууль өгдөг байсан гэх.
-ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮГЧ АСАНЫ ОХИН ХУУЛИЙГ УЛАНДАА ГИШГЭЖ, ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭВ-
ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Чимэдлхам хуульч хүний охин. Тодруулбал, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнээр ажиллаж байсан, Монгол Улсын Гавьяат хуульч С.Нямжав түүний аав.
Тиймдээ ч хэрэг нь шүүхийн шатанд ийн удааширч, улмаар цагдан хоригдохгүй батлан даалтаар гадуур шалгуулж буйг аавынх нь нөлөө орсон байж мэднэ гэж хардах үндэслэл болдог. Аж ахуйн нэгжүүд Б.Болорчимэг, Н.Чимэдлхам нараас тусгай зөвшөөрөл авахын тулд 15 сая хүртэлх төгрөгийн хахууль өгч байсан нь АТГ-ын шалгалтын явцад тогтоогдсон гэдэг.
“Miss Mongolia-2008” тэмцээний дэд байранд орж олон улсын тэмцээнд явж байсан бүсгүй юм. Улмаар сургууль төгссөн даруйдаа буюу 2015 онд Г.Шийлэгдамбыг сайдаар ажиллаж байх үед анх Эрүүл мэндийн яаманд ажилд орж байсан юм байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
hentiid ireed ih tsadiggui zagnasandaa. hatuu gazar shuu
монголд эм зүйн асууд�##� үнэн дампуурсан. эм бол луйвар, шулаа, авилг�##�ын хэрэгсэл болоод з0 жил боллоо. элдэв тусгай зөвшөөрөл мөн адил.
Эхний хүн угаасаа буруугүй. Дөнгөж яаманд ирэхэд нь л холбогдуулчихсан. Харин дараагын 2 хүнийг ийм зүйл хийлгэсэн хүмүүсийг АТГ ч, шүүх байгууллага ч олж тогтоохыг хүсэхгүй!!! Олсон ч яах ч үгүй. Учир нь тэд өөрсдөө улс төрчдийн гар хөл. Ингээд л амьгүй �##�бад хохироод ард нь хийлгэсэн нь авилгаа харма�##�аад үлддэг хорвоо юмдаа.
манайд хэрэглэж байгаа эмнүүд шаардлага хангадаг уу Ижил нэртэй эмнүүдийн үйлчилгээ манайд жишээ нь солонгост өөр өөр гэх. Оруулж ирж байгаа эм тарианд хян�##�т ш�##�г�##�т хэн хийж зөвшөөрөл олгодог вэ
Энд чинь авилга байгаа бус уу
гатан ээж яах ч үгүй юу сайдынхаа хажууд эд зүгээр л ийм зүйл хийж чадах уу шүүхийг атгаж байгаа хүн саранэмээг оролдохгүй бол ард түмэн оролдоно шүү
ene sarangerel gej shulga huuhend mongol tor orgui biz de er nohortoo naiz nohoddoo hurtel toriin odon medaliig baruun solgoigui oguulj baidag idej uuj handgui nobshiin huuhen be bas bolobsorliin ded said gej ymarch medlegui ganbayr gej zaluu ene huuhenii baruun gar yahaaraa iim medlegui m#lnuudaar mongol tor duurdeg bnaa
Нөгөө хорчин уртнасан сайд гэлүү энэ авгайн суганы үс
Gatan eejiin jinhene tsarai garch ehellee
юу ч хийгээгүй гавьяагүй Гавьяатууд олширсоны жишээ Энэ Нямжав гэх хуульч байна Ядаж охин нь авилгачин байхдаа яахав дээ
ШҮҮГЧ, прокурор нар авлигад их хамрагдах болсон. Гавъяат шүүгч нь бусад шүүгч нартаа АВЛИГА тарааж байсан шүү. ИХ цэвэрлэгээ хийхгүйгээр ШҮҮХ, прокуророоос АВЛИГА арилахгүй.
САРАНГЭРЭЛ Ч ТУСЛАХАА ХАМГИЙН ТҮРҮҮНД АВИЛГА АВДАГ АЛБАН ТУШААЛД ОЧУУЛСАН НЬ ТОДОРХОЙ. ХАРИН АВИЛГА АВААД ХУУРАМЧ ЭМ, ЭМИЙН ХЭРЭГСЭЛ ИМПОРТЛУУЛЖ МОНГОЛЧУУД БИДНИЙГЭЭ БИТГИЙ ХОРОЛСОН БАЙГААСАЙ.
Эмэгтэй мэнгэт хулгайч.
Ali xediin xorlosoon. Daan ch deedsuud xamgaaldag.
Munhsaihanii mungu odoo ch nolootei heveeree baina, Ogt buruugui huniig zahialgat bichlegiinhee ehend taviad l govjee
БОАЖЯАмны Эрпэнэбулганыг ш�##�гав�##� их л юм гарна даа.