ДЭЛХИЙУЛС ТӨР

НАТО, АНУ, Герман, Канад: Афганистаны байдлыг хэлэлцэв

АНУ-ын Төрийн нарийн Энтони Блинкин өнгөрсөн пүрэв /2021.08.12/ гарагт Германы Гадаад Хэргийн сайд Хайко Маас, Канадын Гадаад Хэргийн сайд Марк Гарно, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг нартай утсаар холбогдож, Афганистанд үүссэн нөхцөл байдлын талаар авч хэлэлцэв.

Хэлэлцээний үеэр Блинкен Вашингтоны Кабул дахь иргэдийн оролцоог бууруулах төлөвлөгөөний сэдвийг голчлон хөндсөн байна. Энэ талаар АНУ-ын Төрийн Департаментын  хэвлэлийн албанаас мэдээлэв. 

Блинкин хэлэхдээ, АНУ Афганистаны Засгийн газартай дипломат харилцаа, аюулгүй байдлын бат бэх харилцаагаа хадгалахын сацуу,  холбоотнуудтайгаа ч хамтран ажиллах үүрэг хүлээсэн хэвээр байгааг онцоллоо.

Талууд Афганистаны аюулгүй байдал, аллага, хүчирхийллийг нэн даруй таслан зогсоож, дипломат хүчин чармайлтыг үргэлжлүүлэх шаардлагатай байгаа талаар өөр өөрсдийн санал бодлыг хуваалцав.  АНУ-ын эрх баригчид Афганистан дахь мөргөлдөөнийг улс төрийн аргаар шийдвэрлэх зарчим баримталсан хэвээр байгааг Блинкин батлав.

Энэ оны дөрөвдүгээр сард АНУ-ыг Ерөнхийлөгч Жо Байден Афганистан дахь америк цэргийн үйл ажиллагааг бүрэн зогсоох шийдвэр гаргаснаа зарласан. Афганистан дахь америкийн цэргийн үйл ажиллагаа нь америкийн түүхэнд гадаадын улс оронд явуулсан хамгийн удаан үргэлжилсэн кампанит ажил.

Америкийн цэргүүдийг Афганистанаас татах болсноор “Талибан” хөдөлгөөний босогчид зэвсэгт халдлага үйлдэн, олон арван бүс нутгийг эрхшээлдээ оруулж хянах болсон. Энэ нь тус улсын төдийгүй Дэлхий дахины анхаарлын төвд ороод байгаа билээ. Афганистанд ийнхүү дотоодын нөхцөл байдал улам дордсон.

Янз бүрийн нээлттэй эх сурвалжууд, түүнчлэн талибанчуудын өөрсдийнх нь хийсэн мэдэгдлийн дагуу хэт даврагч бүлэглэлийнхэн  тус улсын нутаг дэвсгэрийн 60-85 хувь хүртэлх газар нутгийг эзэлсэнээс гадна Иран, Хятад, Пакистан, Тажикистан, Туркменистан гэсэн таван улстай хил залгаа бүс нутгийг ч хяналтандаа оруулсан.

Пүрэв гараг /2021.08.12/-т талибанчууд тус улсын хэд хэдэн томоохон хотууд, түүний дотор Кандагар, Герат хотыг эзлэн авснаа зарлав.

(Эх сурвалж: Tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button