ХӨНДӨХ СЭДЭВ: Санхүүгийн дарамтаас болж, гэр бүлээ тэжээх үүрэгтэй эрчүүд амиа хорлох нь ихэсчээ

Сүүлийн үед иргэд амиа хорлож, цаг бусаар хорвоог орхих боллоо. Иргэд амиа хорлосон гэх хэргүүд мэр сэр гардаг ч, цагдаагийн байгууллагаас ил болгох нь тун ховор. Учир нь хар хэргийг олон нийтэд ил болгосноор гэмт хэргийг өөгшүүлэх, бусдыг уриалан дуудах эрсдэлтэй гэх нь бий. Гэвч даравч далдайна, булавч бултайна гэгчээр энэ мэт хар хэргүүдийг нуугаад, дараад өнгөрөх аргагүй болов.
-Б.БААТАРХҮҮ: ГЭМТ ХЭРГИЙН МЭДЭЭЛЛИЙГ ОЛОНД ДЭЛГЭХ НЬ СӨРӨГ ҮР ДАГАВАР АВЧРАХ ЭРСДЭЛТЭЙ-

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар цар тахлын үеийн санхүүгийн хямралаас улбаатай өдөрт л 4-5 хүн цаг бусаар амиа хорлох болсон гэв. Олонд ил болсон хамгийн сүүлийн жишээ л гэхэд өнгөрөгч наймдугаар сарын 23-ны орой 18:00 цагийн үед Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий зочид буудалд 30-32 настай эхнэр, нөхөр хоёр дүшний хөндлөвч төмрөөс боомилж нас барсан. Хэргийн тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү:
“Амиа алдсан хос гэр бүлийн харилцаатай хүмүүс байсан. Тухайн нэр бүхий буудалд хэд хоносон. Камерын бичлэг болон буудлын ажилчдын мэдүүлгээр талийгаач хос архи, согтууруулах ундаа хэрэглэж байгаагүй, асуудал гаргаагүй байсан. Өглөө гараад, орой ирдэг байсан гэх мэдээлэл байна. Амь хохирогчдын үхлийн шалтгааныг задлан шинжилгээгээр тодорхой болно. Одоогоор яг хэнд, хэчнээн төгрөгний өртэй байсан нь тодорхойгүй байна. Гэмт хэргийн мэдээллийг олонд дэлгэх нь сөрөг нөлөө авчрах эрсдэлтэй тул хэргийн тухай мэдээлж, цааш түгээхээс болгоомжлох хэрэгтэй” гэв.
Мөн ЦЕГ-аас өгсөн хамгийн сүүлийн мэдээлэлд талийгаачид банкны бус мөрийтэй тоглоом тоглож, их өрөнд орсон байх магадлалтай, өнчирч хоцорсон хүүхдүүдийг талийгаач эмэгтэйн эгч М-д хүлээлгэн өгсөн тухай дурдсан. Энэ мэт иргэд цаг бусаар хорвоог орхисоор байгаа учир бид мэргэжилтнүүдтэй холбогдож тэдний байр суурийг сонслоо.
-С.АРИУНБОЛД: ӨДӨРТ Л 4-5 ХҮН АМИА ХОРЛОЖ БАЙНА-

Нийслэлийн Түргэн Тусламжийн Төвийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Ариунболд: “Хичээл, сургууль эхлэх гэж буйтай холбоотой орон нутгаас хот руу чиглэсэн иргэдийн хөдөлгөөн ихсэж байна. Үүнтэй холбоотойгоор осол гэмтлийн дуудлага ихсэж байгаа. Түүнчлэн санаа зовоож байгаа нэг асуудал бол сүүлийн үед идэр насны залуус амиа хорлох нь ихэслээ. Урьд нь энэ төрлийн дуудлагад өдөртөө 2-3 явдаг байсан бол сүүлийн үед ихсээд 4-5 болсон. Өнгөрөгч наймдугаар сарын 10-ны өдрөөс хойш долоо хоногийн хугацаанд найман тохиолдлоор есөн хүн өөрийгөө боомилж нас барсан байна.
Өчигдөр /2021.08.23/л гэхэд гурван тохиолдлоор дөрвөн хүн амиа хорлосон байна. Дуудлага ирж буй байршлыг харахад ихэнх нь гэртээ, зочид буудалд, хашаа байшиндаа, амбаарт амиа хорлож байна. Тэгэхээр амиа хорлолт амьдралын бүхий л түвшинд болж байгааг илтгэж байгаа юм. Мөн архидалт нөлөөлж байна. Ихэнх харамсмаар дуудлагад очиход ямар нэгэн байдлаар архитай холбоотой байдаг. Мөн тусламж үзүүлэхэд хэт хожимдсон цаг хугацаанд дуудлага ирж байгаа учир иргэнийг аврах боломжоо алдсаар байна. Зөвхөн боомилох бус өндрөөс үсрэх гэмт хэрэг ч мөн дагаад нэмэгдсэн.
Цаад нарийн шалтгааныг цагдаагийн байгууллага тогтоох учир, хэлж мэдэхгүй юм. Насны хувьд 28-40 насны идэр насны залуус байгаа нь үнэхээр харамсмаар. Гадаадын орнуудад хүнд өвчнөөсөө салах гэсэн настай хүмүүс ихэвчлэн зовлонгоосоо салахын тулд энэ сонголтыг хийж байгаа харагддаг. Гэвч өвчин зовлонгүй, эрүүл саруул залуучууд амиа хорлож байгааг анхаарахгүй байхын аргагүй. Дээр нь амиа хорлож буй иргэдийн 70 хувь нь эрэгтэй, 30 хувь нь эмэгтэй байна. Энэ нь залуусын сэтгэл зүй хэр хэмжээнд очсоныг илтгэж байгаа болов уу” гэв.
-Б.ЖАВЗАН: ИРГЭДИЙНХЭЭ САНХҮҮГИЙН БАЙДЛЫГ САЙЖРУУЛАХГҮЙ БОЛ АМИА ХОРЛОХ ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ ХҮМҮҮС ӨДӨР БҮР ИРСЭЭР БАЙНА-

Харин Сэтгэлзүй, сэтгэц хэмжилзүйн үндэсний хүрээлэнгийн Сэтгэл зүйч Б.Жавзан хэлэхдээ: "Монгол Улс амиа хорлолтоороо дэлхийд нэгдүгээр байрт ордог. Ковидын улмаас 17-т орж байгаа. Монгол Улсын Засгийн газар, цагдаагийн байгууллагаас иргэн амиа алдсан, хорлосон мэдээллийг ил тавьдаггүй. Ноднин жилээс хойш эдийн засгийн хямралаас шалтгаалж маш олон иргэн амиа хорлож байна. Яг ковидын хөл хорио тавигдсаны дараа энэ төрлийн гэмт хэрэг их гараад байгаа. Яагаад вэ гэхээр хөл хорионы хугацаанд бүх зүйл хяналтад байсан учир гэмт хэргийн гаралт буурдаг. Гэвч хөл хориог цуцалсны дараа иргэд хэвийн амьдралдаа эргэн орсноор санхүүгийн дарамтад орж эхэлдэг. Бизнес эрхлэгчид түрээсийн, иргэд өр төлбөрийн дарамтад орж эхэлдэг.
Банкнаас, хүмүүсээс маш их дарамт, заналхийлэл ирнэ. Байхгүй мөнгийг иргэд хаанаас гаргах вэ. Энэ мэт дарамтаас шалтгаалж иргэдийн амиа хорлолт ихэсч байна. Ялангуяа энэ жилийн хувьд амиа хорлож буй иргэдийн тоо өнгөрөгч жилээс илүү нэмэгдсэн. Гэр бүлийн хос амиа хорлосон нь хэвлэлээр цацагдаж, хүмүүст хүрснээс биш энэ мэт олон хэргүүд цагдаагийн байгууллагад дарагдаад л өнгөрдөг. Иргэдийн сэтгэлзүй хямрал нь ковидын үеийн санхүүгийн дарамттай шууд холбоотой. Амиа алдсан иргэдийг мөрийтэй тоглоом тоглож өрөнд орсныг хэн ч мэдэхгүй шүү дээ. Ердөө өнгөлөн далдлалт. Үнэхээр маш их өрөнд орсон хосууд аргагүй эрхэнд мөрийтэй тоглосон байж болно. Цагдаагийн байгууллагаас хохирогчийн эсрэг мэдээлэл хийж, тэдний буруу болгодог шүү дээ. Иргэдийн сэтгэцийн эрүүл мэнд маш хүнд байна. Манай сэтгэлзүйн хүрээлэн л гэхэд өдөрт хамгийн багадаа амиа хорлох өндөр эрсдэлтэй 4-5 хүнийг СЭМҮТ рүү хүргэж байна. Эмнэлэгт хүргэгдээд л яасан нь мэдэгддэггүй.
Эмээ аваад эмчилгээ хийлгэсэн эсэх нь тодорхойгүй алга болчихдог. СЭМҮТ ямар ч эргэх холбоогүй ажиллаж байна. Илгээсэн өвчтөнг өөрийн танил сэтгэлзүйчид холбох, эргэх холбоогүй болгочихдог. Түрүүхэн /16:30/ л амиа хорлох өндөр эрсдэлтэй иргэнийг СЭМҮТ рүү яаралтай явуулахад ажлын цаг дууссан, жижүүр эмч авбал авна, үгүй бол авахгүй гэж байна. Эдийн засгийн хариуцлага үүрсэн, гэр бүлээ тэжээх үүрэг хүлээсэн эрчүүд дотор бугалсан зүйлээ ил гаргахгүй, удаан шаналж явсаар амиа хорлох нь их байна. Тэдний хувьд сэтгэлзүйн хувьд тулгарсан асуудлаа эмчлэх, ил гаргах нь бага. Эдийн засгаас үүссэн сэтгэцийн өөрчлөлтийг эдийн засгийг нь шийдвэрлэх, сайжруулах зарчмаар л эмчилнэ. Аль болох санхүүгийн дарамт үүсгэхгүй байхаар зохицуулах хэрэгтэй байна. Иргэнээ дарамталж шахлаа гээд юу ч өөрчлөгдөхгүй. Эсрэгээрээ дарамт шахалтаас болж хүнээ хөнөөчихвөл мөнгөө эргүүлэн авч чадахгүй шүү дээ” гэв.
-ЯМАР ШИЙДЭЛ БАЙНА ВЭ-
Сэтгэлзүйч болон эрүүл мэндийн байгууллагийнхний хэлж буйгаар иргэдийн санхүүгийн асуудлыг шийдвэрлэх, түүнийг нь дэмжих талын бодлогыг яаралтай авч хэрэгжүүлэхийг онцлов. Мөн банкуудыг тодорхой хугацаанд өр зээлээ царцаах, хувь хүмүүсийг аливаад хүлээцтэй, тэвчээртэй хандсанаар эрдэнэт хүний амь насыг аварч болохыг хэлсэн юм. Харин цагдаагийн байгууллага болон СЭМҮТ-ээс амиа хорлох гэмт хэргийн тухай мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хамгийн адгийн арчаагүй үхэл юм шүү дээ сэтгэлийн тэнхээгүй ард үлдэж байгаа аав ээж үр хүүхэд ах дүүгээ боддоггүй
Ene bol uls ornoo udirdaj bgaan nohdvvdiin tsarai oorsdoo hagartlaa bayjij ard irged deer boon tatbar tvrees boon daraa bolj bgaa.Svvliin 2jil hvmvvsiin ajil dampuurch haalgaa barij orond baridaj bna.
Нийгэм,орчин ард түмэнд ямар их нөлөөлж байдгийг манай үе үеийн төрийн өндөрлөгүүд маань мэддэг байсан ийм байд�##�д хүрэхгүй л байсан байх
Хөнжилийнхөө хирээр хөлөө жийгээд ямар нэг ажлыг ямар нэг газар тууштай хийвэл ямар ч үед санхүүгийн хямр�##�д орохгүй л дээ. Манай улсынихэнхи хүн зүв зүгээр сууж байгаад маш өндбр ц�##�ин аваад баян амьдрах сонирхолтой л доо
Маш их хүмүүс амиа хорлож байна .Төр засгийнхан бүх юм хэвийн байгаа мэт харагдуулахын тулд нууц�##�ж байна.
Яана да.яана..Нөгөө нүдний цөцгий мэт хайрлагдах.үнэт баялаг болсон иргэд нь амьдрах аргагүй болж амиа хорлоод бхлаар.энэ б�##�агт өвчнөөр өдөрт хэд хэдээрээ үгүй болоод ..аваар осол.гэмт хэрэг.байг�##�ийн хүчин зүйлээр цаг бусаар яваад бхлаар чөмгөө дундарт�##� зүтгэх ЕӨК маань яах болж бноо.Иргэдээ хамга�##�ах.амьжиргааг нь дээшлүүлж амьд явах эрхийг нь бат�##�гаажуулах арга хэмжээ авахгүй бол цөөхөн хэдхэн Монголчууд чинь дуусах нь бна шүү
Төлж чадаргүй бол үхсэнээ хийжөр тавьдаг байна. Хүн хирээ мэдэж амьдрах хэрэгтэй шт. Хөөрхий 3бяцхан хүүхдээ боддоггүй новшийн хогнууд юмаа
Amia horolj baihaar ter deer baigaa amdarliig chine ereeduig chine eh orniig chine hulgai hiisen hulgaichuudaas hariugaa avaad hediig n zoligt garagchaach m#luudaa hend hereggui ami ym bol ..
.
Хамгийн адгийн арчаагүй үхэл юм шүү дээ сэтгэлийн тэнхээгүй ард үлдэж байгаа аав ээж үр хүүхэд ах дүүгээ боддоггүй
aival buu hii, hiivel buu ai! zoriglood hii!!!
amia khorlokh ni khamgiin muu ukhel...uldej bgaad ni khar ur dagavartai ukhel shuu....
Арчаагүй , үр хүүхдээ бододгүй нтр гээд амныхаа зоргоор хөнгөн хараад хүмүүс амиа хорлогчдын оронд яг тэр нөхцөлд байд�##� ямар байсныг гадарлах ч үгүй байгаа троллууд