ДЭЛХИЙНИЙГЭМ

Талибанчууд АНУ-ын цэргүүдтэй нууц гэрээ байгуулжээ

“Талибан” хөдөлгөөний дайчид АНУ-ын цэргийнхэнтэй нууц гэрээ байгуулсан бөгөөд үүний хүрээнд Талибанчууд хэсэг бүлэг америкчуудыг Кабулын нисэх онгоцны буудлын хаалга хүртэл дагалдан явжээ. Энэ талаар АНУ-ын Батлан ​​Хамгаалах Яамны төлөөлөгч “Си-Эн-Эн” /CNN/ агентлагт мэдээлжээ.

Түүнчлэн АНУ-ын арми нисэх онгоцны буудалд “нууц хаалга” гаргаж, нүүлгэн шилжүүлэх явцад америкчуудад чиглэл өгөх “дуудлагын төв” гэгчийг байгуулсан гэжээ.

Тэрхүү “нууц хаалга” нь террорист халдлага болох вий гэсэн айдас түгшүүр байсан учир америкийн цэргүүдэд аюулгүй байх боломжийг олгосон юм байна.

Батлан ​​хамгаалахын ажилтнууд энэхүү нууц гэрээг “амжилттай хэрэгжсэн” гэж үзэж байгаа ч Афганистанд байсан зарим нэг америкчууд үүнтэй санал нийлэхгүй байгаа юм. Тэдний хэлснээр, зарим америк цэргүүд ногоон карттай иргэдийг нүүлгэн шилжүүлэхээс татгалзсан ажээ.

Нууц гэрээнд заасны дагуу хэсэг бүлэг америкчууд нисэх онгоцны буудлын ойролцоох урьдчилан тогтоосон цэгүүдэд цугларч, “Талибан” хөдөлгөөнийхөн тэднийг шалгаж, дараа нь тэднийг нисэх онгоцны буудлын хаалга хүртэл хүргэж өгсөн байна.

Талибанчууд америк цэргүүдийг аюулгүй замаар нэвтрүүлж, нүүлгэн шилжүүлнэ гэдэгт зарим нэг америк цэргүүд итгээгүй гэдгийг эх сурвалж онцлов.

АНУ-ын Батлан ​​Хамгаалах Яамны мэдэгдсэнээр, Талибанчууд хүмүүстэй дагалдан явах даалгавраа өдөрт хэд хэдэн удаа гүйцэтгэдэг байсан тухайн газруудад Америкийн цэргийнхэн болон албаны хүмүүс огт байгаагүй хэмээн “нууц гэрээ” гэгчийг үгүйсгэсэн байна.

(Эх сурвалж: mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button