НИЙГЭМ

“10 зээл тутмын нэг нь чанаргүй байна”

Өчигдөр /2021.09.02/ Монгол банкны холбооноос энэ оны хоёрдугаар улиралд арилжааны банкнуудын шинээр олгосон зээлийн хэмжээ 57 хувиар нэмэгдсэн талаар мэдээлжээ. Үүнд 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд олгогдсон 3 хувийн хүүтэй зээлүүд ихээр гарсан нь нөлөөлсөн гэж тайлбарлав.

Гэвч чанаргүй зээлийн тоо улам өссөөр байгааг онцолсон юм. Тодруулбал, энэ оны хоёрдугаар улирлын байдлаар нийт зээлийн үлдэгдлийн 10.3 хувь нь чанаргүй үзүүлэлттэй гарчээ. Энэ бол ойролцоогоор 10 зээл тутмын нэг нь чанаргүй байна гэсэн үг.

Чанаргүй зээл ийм хэмжээнд байх нь цаашид арилжааны банкнуудын зээл олголтод сөргөөр нөлөөлнө гэжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button