НИЙГЭМ

УИХ-ын чуулган даваа гарагт хуралдана

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан даваа гарагт Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дугаар хэлэлцүүлэг хийх юм.

Зөвшилцлийн багаас гаргасан шийдэл, УИХ дахь МАН-ын бүлгийн шийдвэрийн дагуу төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй дэд багаас зарчмын зөрүүтэй саналыг нэгтгэн томьёолсон. Энэ дагуу Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дугаар хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын баг өнөөдөр хуралдаж, зарчмын зөрүүтэй 35 саналаар санал хураан шийдвэрлэсэн. Түүнчлэн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо мөн хэлэлцэж, тэдгээр саналд санал хураан, хэлэлцсэн аж.

УИХ-ын нэгдсэн чуулган хуралдахад бэлэн болсон бөгөөд, Төрийн байгуулалтын байнгын хорооны шийдвэр, санал дүгнэлтийг даваа, мягмар, пүрэв гарагт хэлэлцэнэ.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button