НийгмийнУЛС ТӨР

У.Хүрэлсүхээр ДЭМНҮҮЛЖ, Л.Оюун-Эрдэнээр КРАНДУУЛАГЧ намын “сайн дүү”

Нөхөн сонгуулиар Хэнтийн тойрогт нэр дэвшихээр МАН-аас гарч ирсэн хүний нэг бол Ц.Идэрбат. Э.Батшугарыг аавынх нь улстөрийн тохироогоор гаргаж ирсэн бол Ц.Идэрбат намынхны томоохон түлхээсээр гарч ирэв.

Тэрбээр Хэнтий аймгийн засаг даргын суудлаас ийнхүү шууд УИХ-ын гишүүнд нэр дэвших эрхийг намын ах нараасаа хүртэв. МАН-ын сийрэг тархиуд асар их ухаан зарж, Н.Ганбямбаас эвтэйхэн Засаг даргын суудлыг нь намдаа олон жил зүтгэгч эл залууд авч өгсөн. Ингэхдээ “Ганбямбын хүү Дөлгөөнийг нь Төв банкны арилжааны банк хариуцсан дэд захирлаар томилох” тохироотойны үнэтэйгээр Хэнтийн Засаг дарга болж байв.

Түүний сонгогдсон шалтгаан нь нэгдүгээрт, МАН-ын төв штаб дотор тэр нөхөн сонгуульд ялах магадлалтай хүнээр нэрлэгдсэн гэх. Хоёрдугаарт, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын дэмжлэг, крандалт яалт ч үгүй орсон. Ялангуяа Л.Оюун-Эрдэнийн дэсжлэгээр сүүлийн хэдэн жил асар хурдтай дээшилсэн гэж яригддаг юм билээ.

Гэхдээ Л.Оюун-Эрдэнийн гэхээсээ илүү У.Хүрэлсүхийн нөлөө өндөр тойрог дээр Баянмөнх сумын угшилтай залуу гарч ирсэн нь энэ. У.Хүрэлсүх өөрийн сайн дүү Б.Энхбаатарыг явуулж болох байсан ч Ц.Идэрбатыг дэмжив.

-ТӨРД БИШ НАМД ОЛОН ЖИЛ ЗҮТГЭСЭН НАМТАР-

Ц.ИДЭРБАТЫН НАМТАРЫН ХУВЬД: Намын ажилд хар залуугаасаа зүтгэсэн. Намын гэх тодотгол ихтэй. Харин дөрвөн жил орлогч, нэг жил засаг даргаар нийлээд тавхан жил төрд ажилласан. 2003 онд Хэнтий аймгийн МАН-ын хорооны ажилтнаас ажлын гараагаа эхэлсэн. 2008 онд Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгч болж Хэрлэн сумын орлогчоор ажилласан. 2012 онд Хэнтий аймгийн МАН-ын хорооны дэд дарга, 2016 онд Хэрлэн сумын Засаг дарга, 2020 онд Хэнтий аймгийн засаг даргаар томилогдсон.

-Ц.ИДЭРБАТ 266 САЯЫН ОРОН СУУЦ, 80 САЯЫН МАЛТАЙ-

  • Нийт орлого: 22 сая
  • Гэр бүлийн гишүүдийн нийт орлого: 40 сая
  • Орон сууц: 266 сая төгрөгөөр үнэлэгдэх 1 нийтийн орон сууц, хоёр үйлчилгээний зориулалттай орон сууц, нэг өвөлжөө, хаваржаа, хүлэмжтэй.
    Тээврийн хэрэгсэл: 24 сая төгрөгөөр үнэлэгдэх Суудлын жижиг машин,Toyota, Lexus- 1
  • Мал аж ахуй: 80 сая төгрөгөөр үнэлэгдэх хурдан удмын 20 адуу, 30 үхэртэй
  • Газар: 24 сая төгрөгөөр үнэлэгдэх өмчлөх-0.7га-1, өмчлөх-700 м2-1, өмчлөх-900-1 газартай.
    Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгө : 15 сая
  • Авлага: 58 сая
    Зээл: 104 сая
  • Хувьцаа эзэмшдэг компани: Хэнтий ТВ
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button