УЛС ТӨР
Ц.Даваасүрэн: 1 их наядын сургаар асуудлыг шийдэж болохгүй

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Оюу толгой төсөл болон “Рио Тинто” компанид холбогдох асуудлаар тайлбар өгчээ. Тэр уг төслөөс Монголын талын хүртэх ашгийг нэмэгдүүлэх хэлэлцээний ажлын хэсгийн гишүүн юм.
Ц.Даваасүрэн “Рио Тинтогоос ирсэн захидал УИХ-ын 92-р тогтоолын хэрэгжилттэй хэрхэн нийцэх вэ гэдгийг авч үзэх хэрэгтэй. Түүнээс 1 их наяд төгрөгийн сургаар асуудлыг шийдэж болохгүй. Арбитрын маргаанд манай Засгийн газар ялбал авах мөнгө нь 1 их наяд. Бидэнд энэ сонин биш. Гол нь менежментийн төлбөр, зээлийн хүү. Бид энэ чиглэлд л хэлэлцээ хийнэ. Өөр олон асуудал бий” гэсэн байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 % -ia ichij amidar.