“Ерөнхий сайд хөшөө бариад нурааж тоглохынхоо оронд тэтгэвэр, тэтгэмжийг 600 мянга болго”

Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхийг шаардаж буй иргэдийн түр хорооноос “Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй уялдуулж тэтгэвэр, тэтгэмж нэмдэг тогтолцоотой болъё” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.
ТӨРИЙН ТҮШЭЭДИЙН УУДАГ АРХИ НЬ АХМАДУУДЫН ТЭТГЭВРЭЭС ҮНЭТЭЙ
Энэ үеэр иргэн н.Хажидмаа хэлэхдээ, “Сүүлийн хоёр жилд иргэдийн гарт бэлэн мөнгө байхгүй, эдийн засаг элгээрээ хэвтсэн жилүүд өнгөрлөө. Иргэдийнхээ амьжиргааг дэмжихийг Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн. Үүний үндсэн дээр иргэдэд 300 мянган төгрөгийн мөнгөн тусламж өгч, хүүхдийг мөнгийг 100 мянга болгож нэмсэн. Өнөөдөр монгол улсад коронавирусийн халдварыг иргэд оруулж ирээгүй. Цар тахлын үүр уурхай болсон БНХАУ-аас төрийн түшээд нар чирч ирсэн.
Хувь тэнцүүлсэн 250 мянган төгрөгийн тэтгэврээр 190 мянга гаруй ахмад настнууд амьдарч байна. Гэтэл төрийн түшээд доод тал нь 1 сая төгрөгөөс үнэтэй архи ууж байна. Ахмадуудынхаа тэтгэврээс үнэтэй архи уудаг нь үнэн. Сард 250 мянган төгрөгөөр амьдарч байгаа ахмадуудыгаа яаж амьдарч байгаа бол гээд бодоод үзэх хэрэгтэй. Тэтгэвэр, тэтгэмжийг зайлшгүй нэмэх шаардлагатай. Ерөнхий сайд нь хөшөө бариад нурааж тоглохын оронд ард иргэдээ халамжлахыг хүсье.
Б.УНДАРМАА ГИШҮҮН 350 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨ ТУШАА
Монголд залуусыг ажил хийсэнгүй гэдэг. Яг үнэндээ хөдөлмөрийн мөлжлөг бий болчихсон. Хууль хяналтын байгууллага ажлаа хий л дээ. Б.Ундармаа гишүүн 350 тэрбум төгрөгөө тушаахгүй байгаагаас болж цалингийн зээлд дарагдсан залуусын нуруу хугарч байна. Үүнээс болж архичид нь нэмэгдээд байна.
Найман сая төгрөгөөр нэг иргэнийг эмчилж байна гэж Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдэгдэл хийсэн. Гэтэл гэртээ өөрсдийгөө эмчлэх мөнгөгүй өвдөөд, оношлуулах чадалгүй байгаа олон хүмүүс бий. Тиймээс тэтгэвэр тэтгэмжээ ядаж 500 мянга болгож нэмэгдүүлээч ээ.
Бид хоёр дахь удаагаа хэвлэлийн хурлаа хийж байна. Цахим давлагаа хийж бидэнтэй нэгдэж байгаа маш олон хүн бий.
Ард түмэн цусаар уйлж байхад сонгууль, наадам, овооны тахилга хийгээд халдварыг улам дэгдээлээ. Хууль дүрэм журмаа зөрчдөг төрийн түшээд энэ улсад хэрэггүй. Эмэгтэйчүүд, ээжүүд зовоод амьдрал нь хүнд байхад сэтгэл нь зовж санаа тавьдаг эмэгтэй УИХ-ын гишүүн ч алга. Энэ тухай хоёр жил ярьж байна. Брендээр гоёж, төрийн ордонд загварын алхаа хийж байхаар нийгэм рүүгээ өнгийгөөд өг” гэлээ.
ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХГҮЙ БОЛ ДАРААГИЙН ШАТНЫ ТЭМЦЛИЙН АРГАА ХЭРЭГЛЭНЭ
Мөн ахмад настнуудын төлөөлөл хэлэхдээ, “Монгол улсад нэг нам ноёлж байгаа энэ үед иргэд эвлэлдэж нэгдэн, дарангуйллын эсрэг, тэр тусмаа өндөр настан бидний тэтгэвэр тэтгэмж, орлого тэг утгыг заасан шүү. Монголчууд орлогогүй болж, цар тахлын хүнд үеийг давж байна. Гэсэн ч Монголчуудын өөрсдийнх нь дархлаа сайн учраас энэ өвчний өмнө сөхрөөгүй өдий хүрлээ. Төр засаг энэ талд арга хэмжээ авахгүй өдөр хоногийг өнгөрөөсөн, хулхитсан маягийн ажлыг хийж байна. Тиймээс бид тэтгэвэр тэтгэмжийг нэм, орлогогүй болсон иргэдээ түш, луйвардаж авсан мөнгөнүүдийг буцаан өг. Төрийн мөнгө гэж байхгүй. Иргэдийн татварын мөнгө гэж бий. Би төрдөө 36 жил зүтгэсэн. Миний төлсөн татвар, нийгмийн даатгалын санд ороод дээрэмдэж тоногдсон. Ийм учраас л өнөөдөр хэвлэлийн бага хурал хийхэд хүрсэн юм.
Монгол улс мөнгөтэй. Энэ нь буруу хүний гараар орохоо больчихвол бидний тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх боломжтой. Үүнийг хамгийн том жишээ болох Андлалын-Өргөө цогцолбор барьж, нурааж байгаа явдлаас нь харж болно. Андлалын-Өргөөг барьсан компани хэнийх нь тодорхойгүй. Сураг сонсвол Херо гэж хүнийх бололтой. Тиймээс бид тэтгэвэр тэтгэмжээ 600 мянган төгрөг болгож нэмэхийг шаардаж байна. Бид улсад хийдгээ хийсэн. Тиймээс айх зүйлгүйгээр тэмцлийн хатуу хэлбэрт шинжинэ гэдгээ ийн мэдэгдэж байна” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөшөө барьж тоглодог оо боль
Насаараа аав ээж минь төрийн төлөө ажиллачихаад 350 мянган төгрөгийн тэтгэвэр арай юу 800 мянган төгрөгийн ц�##�интай дарга нябо хийж байсан хүмүүс 350 мянган төгрөг ичээч юу ч хийгээгүй сайн дураараа мөнгө хийчээд 1 сая төгрөгийн тэтгэвэр авч байгаа хүмүүс адилхан байна уу ичээч Аюушийн Ариунзаяа сайд аа
Насаараа аав ээж минь төрийн төлөө ажиллачихаад 350 мянган төгрөгийн тэтгэвэр арай юу 800 мянган төгрөгийн ц�##�интай дарга нябо хийж байсан хүмүүс 350 мянган төгрөг юу ч хийгээгүй сайн дураараа мөнгө хийчээд 1 сая төгрөгийн тэтгэвэр авч байгаа хүмүүс адилхан байна уу Аюушийн Ариунзаяа сайд аа
МАНгаруудын тавилан юмдаа
Zuv sh dee. Tetgevereer bitgii khel tsalingaar amidrakh argaggyi bolood bna shyy dee ene chin' odoo. Arai l khyn ardaa bodokhgyi yumaa ene zasag tur.