Нийгмийн

МАН-д үйлчилж, Д.Золжаргалыг огцруулсан хүмүүстээ С.Эрдэнэ жавтий хүртээжээ

Архангай аймаг шинэ Засаг даргатай болоод буй. Тодруулбал, Д.Золжаргалыг огцруулж, оронд нь М.Батжаргалыг Засгаар сонгосон.

Тэгвэл Засаг дарга солих энэ ажиллагаанд оролцож, намаасаа урваж, нөгөө талд санал давуулсан АН-ын хоёр гишүүн бий.

Тус аймгийн ИТХ-ын 39 төлөөлөгчийн 20 нь АН-ын, 19 нь МАН-ын төлөөлөгч. Өөрөөр хэлбэл АН нэг хүний илүүгээр тус аймагт засагладаг юм. Гэтэл ИТХ-ын төлөөлөгч, АН-ын гишүүд болох Р.Нямдорж, Э.Баттулга нар Д.Золжаргалыг огцруулах санал өгсөн байдаг.

Тиймээс С.Эрдэнэ дарга "уурлаж”, АН-ын Үндэсний дүрмийн хороогоо хуралдуулж тэдэнд хариуцлага тооцжээ. Тодруулбал, аймгийн Засаг дарга М.Батжаргал, намынхаа эсрэг ажилласан Р.Нямдорж, Э.Баттулга нарыг гишүүнчлэлээс дөрвөн жилийн хугацаатай хасч, сахилгын шийтгэл оногдуулсан байх юм.

Энэ талаар Архангай аймгийн шинэхэн Засаг дарга М.Батжаргал бичихдээ " Дандаа л хөөж байх юм С.Эрдэнээ дарга минь. Эгэл ардын минь итгэл байна. Ээж аав маань энх тунх байна. Эх нутгаа гэх чин сэтгэл байхад С.Эрдэнэ танд хөөгдөх яамай юу даа. Жич: Хөөгдөх хулгайч нь та шүү” хэмээжээ.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button