Нийгмийн

Модны 2-ын замыг маргааш 06.00 цаг хүртэл хаана

Модны 2-ын замыг маргаашаас эхлэн 10-ны өдрийг хүртэл хааж асфальт-бетонон хучилтын ажлыг хийнэ.

Баянгол дүүргийн 17, 18, 19 дүгээр хорооны нутаг Амарсанаагийн гудамжнаас Чингүнжавын гудамж хүртэлх 1.06км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг хийж байна.

Өнөөдрийн байдлаар тус замын 500 метр газарт цементээр бэхжүүлдэг суурийг тавиад байгаа бөгөөд маргааш буюу есдүгээр сарын 8-ны өдрийн 04:00 цагаас есдүгээр сарын 10-ны өдрийн 06.00 цаг хүртэл хааж эхний 500 метр асфальт-бетонон хучилтын ажлыг хийх юм. Иймд иргэд, жолооч та бүхэн эдгээр өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцохдоо зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу.

Эх сурвалж: Баянгол дүүрэг

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button