НИЙГЭМ

71 тонн аюултай хог хаягдлыг цуглуулж, устгажээ

Мэргэжлийн хяналтын байгууллагаас 1,084 цэгээс 71,050.4 кг аюултай хог хаягдал тээвэрлэж, цуглуулах үйл ажиллагаанд хяналт тавьжээ.

Нийслэлийн хэмжээнд эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдал устгалын төвлөрсөн байгууламж болох Элемент ХХК, Элемент медикал ХХК-д есдүгээр сарын 07-ны өдрийн байдлаар 731 эмнэлэг, эм хангамжийн байгууллага, 223 тусгаарлан ажиглах байр, 96 сорьц цуглуулах, түргэвчилсэн оношилгооны цэг, 34 дархлаажуулалтын түр цэг, Буянт-Ухаа боомт дахь ХМХА зэрэг нийт 1,084 цэгээс 71,050.4 кг хог хаягдал тээвэрлэж, цуглуулсан байна.

Цуглуулсан 71,250.4 кг хогийг устгаснаас 62,356.6 кг хогийг халдваргүйжүүлсний дараа булаж, 8,893.8 кг хог хаягдлыг шатаах зууханд шатааж устгасан байна. Дээрх үйл ажиллагаанд 72 тээврийн хэрэгсэл, 237 хүн ажиллажээ.

Эх сурвалж: МХЕГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button