
Аадар бороо, үер усны аюулт үзэгдлийн улмаас Франц улсын 32 мужид цаг агаарын аюулт “улбар шар” түвшинг зарлалаа. Цаг агаарын хувьд “улбар шар” түвшин гэдэг бол хамгийн сүүлийн ноцтой түвшин. Энэ талаар өчигдөр орой /2021.09.08/ Францын “Meteo France” Үндэсний Цаг Уурын Албанаас мэдээлэв.
“Аадар бороо ихэвчлэн маш хүчтэй байдаг. Дунджаар мөндөр орсон газруудад цагт 30-60мм хур тунадас орно” хэмээн цаг уурчид анхааруулав.
Түүнчлэн, Ажен хотын ойролцоохон гурван цагийн дотор 88мм-ийн хур тунадас буусан байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, төвийн бүсийн гудамж талбай аль хэдийн үерт автаад байгаа юм. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр, шуурганы чиг зүүн тийш чиглэн, нутгийн өмнөд хэсгээр аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа аж. Шөнө дунд Од болон Тарн мужуудад гурван цагийн дотор 120мм хүртэл хур тунадас орох төлөвтэй байна.
(Эх сурвалж: tass)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.