Нийгмийн
Хүүдээ Владимир Путин гэж нэр өгөх гэсэн ч эрх баригчид хоригложээ

Шведийн хосууд хүүдээ Владимир Путин гэж нэр өгөх гэсэн ч хоригложээ. "The Local” сонинд хосуудыг Лахолм хэмээх жижиг хотод амьдардаг, хүүхдийг нь ОХУ-ын ерөнхийлөгчийн нэрээр нэрлэхийг эрх баригчид зөвшөөрөөгүй хэмээжээ.
Хүүхдэдээ өгч буй нэр нь ирээдүйд асуудал үүсгэж болзошгүй гэж үзвэл, Шведийн хуульд заасны дагуу хориглож болдог аж.
Ташрамд сонирхуулахад, олон жилийн турш татварын албаныхан Аллах, Икеа, Дотком гэх мэт нэрсийг няцааж байсан бөгөөд шинэ төрсөн хүүхдээ Brfxxccxxmnpcccclllmmnprxvclmnckssqlbb11116 гэж нэрлэх тухай хосуудын хүсэлтийг нэг удаа татгалзаж байжээ.
Эх сурвалж: rt.com, dailymail.co.uk
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголоос бусад бүх улс орнууд бүгдээрээ ямар нэг хэмжээгээр коммунистууд байдаг. Дэлхийд монгол улс ганцаараа ардчилсан ба хүний эрх дээд зэргээр мандан бадарсан улс. Энэ бол бат�##�гаатай. Гэхдээ хүний эрх гэсэн аймшигт хий хоосон атомын бөмбөгөнд монгол үндэстэн устаж сөнөх болно.
монголд хуцах эрх байдаг ч бизнэс хийх эрх чөлөө байхгүй