ДЭЛХИЙНийгмийн

Хятадын баруун өмнөд хэсэгт газар хөдөлж, хоёр хүн амиа алджээ

Хятадын Сычуан мужид газар хөдлөлтийн улмаас хамгийн багадаа хоёр хүн амиа алдаж, гурван хүн шархаджээ. Энэ талаар өнөөдөр /2021.09.16/ “Шиньхуа” агентлаг орон нутгийн эрх баригчдын мэдээллийг үндэслэн мэдээллээ.

Өмнө нь, Европ-Газар дундын тэнгисийн газар хөдлөлтийн судалгааны төвөөс лхагва гараг /2021.09.15/-т Сычуань мужид 5,4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон гэж мэдээлсэн.

Газар хөдлөлтийн голомт нь 689 мянга орчим хүн ам суурьшсан Зыгун хотоос зүүн зүгт 62 км-ийн зайд болсон байна. Голомт нь 20 км-ийн гүнд болжээ.

(Эх сурвалж: Tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button