Иргэдээ олноор үхүүлэх дарга нарын тактик буюу “ICT EXPO”

Эмнэлгүүдийн ор дүүрэн, гэвч ээлжээ хүлээн өвчиндөө шаналах иргэд нь нулимсаа залгин аз, эздээ найдан хүлээсээр...
Эмчийн бараа, эмнэлгийн үйлчилгээ хүлээсэн өвчтэй иргэд өдөрт хэдэн арваараа хорвоогоос халих нь энгийн үзэгдэл болсон. Тэглээ гээд эмнэлгийн ажилтнууд ялархаж зүгээр суусангүй. Эрчимт эмчилгээний тасагт ардах амьдрал, алдрай үрсээ мартан одоо ч ажилласаар байгаа.
ААН, иргэдээ хорино, барина хэмээн хоёр жил гаруй хугацаанд сүржигнэсэн Засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам нь өнөөдөр юу ч болоогүй мэт хүүхдийн парк-д хэдэн мянган иргэдийг цуглуулан “ICT EXPO” үзэсгэлэнг зохион байгуулж байх юм. Улсын онцгой комисс, МХЕГ нь эл арга хэмжээг нүдээ анин тэвчиж байгааг ч ойлгоход бэрх.
Дельта вирус тарсан гэгдэж байгаа энэ үед одоо үүсээд буй иргэдийн бөөгнөрлөөс хэчнээн хүн ковид-19 халдвар авч, хэд нь тэнгэрт одохыг таашгүй. Гагцхүү асар өндөр эрсдлийг дагуулж байгааг л бат мэдэх байна. Үүсгэсэн энэ их эрсдлээ өөрсдөө үүрч, иргэдээ бүү үхэл рүү түлхээрэй дээ дарга нар аа!
О.ЭНЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Болор-Эрдэнэ гэгч тэр зохион байгуулагч хүүхэн тэнэгдүү ч юмуу
За ингээд Дижит�##� үндэстэн болохын оронд Дeлта үндэстэн боловоо гэж. Эмнэлэг бараадаж чадахгүй өнгөрөх иргэдийн өмнөөс маш их харамсаж байна Тахоын үeд наадам хийх бол хүмүүнлэг бус үйл. Буруу. Гадны орныхон бидэнд хичнээн тус�##�ж хичээж байгаа билээ дээ. Гэтэл бид өөрсдөө хичээхгүй дураар аашилж хэт назгайрч байгаа. даа. Бүгдийг бурхан өршөө. к
Хэн энэ хүмүүсииг бөөгнөрч оч гэсэн юм дуртайдаа гүйж оччихоод дараа нь олон юм бүү орил. Ажил хииж буй хүмүүсииг дандаа муучилж намын хонсон авах гэж улайрахаа боль. Сайхан л ажил нээгдлээ юу нь болохоо байчихаав ес ын оронд яяаж ч орилоод очиж чадахгүй дээ хэсэг бүлэг хүмүүс ээ
Очиод олон хүнии дунд ороод байгаа хүмүүс ямар сониуч элдэвт дуртай юм саваагүй гэдэг нь эсвэл х�##�двар авахааргүй хамга�##�ж чадах итгэл байж ч болох л юмдаа
Төрийн үйлчилгээг цахимаар бүгд л авч байгаа.Зөвхөн нээлтийг нь хараад Сэвээд байгааг харахаар Захи�##�гат сэвэлт .Хүүхдийн парк 10 мянган хүн
багтах уу.Тэнд үйлчилгээгээ танилцуулж байгаа з�##�уусын бүтээгдхүүн үйлчилгээг хар.Хүн бүр амьд явах эрхтэй,вакциндаа хамрагдах үүрэгтэй.Харин хэнийг ч яаж ч гүжирдэж юу ч гэж хэлэх ЭРХТЭЙ.
Ene bol sanaatai horlon suitgeh, urvasan uildel, zaaval hariutslaga tootsoh yostoi.
За больцгоо юун их сүржигнэл бэ Олон улсын хужаа вирусын үеийн арга хэмжээнүүдэд их өөрчлөлт орсон шүү Гадаа т�##�байд зохиогдох арга хэмжээнд хориг тавихаа больсон мэдэж авцгаа!Тийм ч учраас европт 100 орчим мянган хүний багтаамжтай стадионд пиг дүүрэн үзэгчтэй хөлбөмбөгийн тэмцээн ямар ч хэл амгүй 7 хоног бүр зохион байгуулагда�##� бна.Тэр паркад болсон арга хэмжээнд чинь үсрээл 4 мянга орчим хүн цугласан бх битгий туйлширцгаа