НИЙГЭМ
Гэр шатаж, дотор байсан иргэн 90 хувийн түлэгдэл авчээ
Сүхбаатар аймгийн Наран сумын хоёрдугаар багийн “Дунд худаг” гэдэг газарт малчин Г-гийн гэр шатсан хэрэг өнгөрөгч есдүгээр сарын 20-нд гарчээ.
Гал түймрийн улмаас 53 настай эрэгтэй Г өртөж, 90 хувь түлэгдсэн байсныг тус сумын Эрүүл мэндийн төвд хүргэсэн байна. Түлэгдсэн иргэнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, аймгийн төв рүү авч явсан аж.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.