НИЙГЭМЭДИЙН ЗАСАГ

БНХАУ-д Австралийн коксжих нүүрсний эрэлт нэмэгдэж, үнэ нь өсжээ

Өнгөрөгч онд БНХАУ, Австрали улсын харилцаа тавгүйтэж, олны анхаарлыг татаад байсан. Энэ хүрээнд Австралиас авах коксжих нүүрсний хэмжээгээ Хятадын талаас бууруулсан. Алсдаа нүүрс импортлогч орнуудын тооноос хасна гэсэн утгатай мэдээлэл түгж байсан билээ.

Тэгвэл сүүлийн үед Австралийн коксжих нүүрсний үнэ өсөөд байна. Энэ сард 379 ам.доллар болсон нь 2011 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Өөрөөр хэлбэл, БНХАУ-ын дотоод зах зээлд Австралийн нүүрсний эрэлт нэмэгдэж эхэлсэн байна.

Гэтэл Австралийн алдсан зах зээлийг боломж болгоно гэгдэж байсан манай нүүрсний экспорт улам буурсаар байна. БНХАУ талын шийдвэрээр нүүрс тээврийн хилийн боомтуудын үйл ажиллагаа тогтмол доголдож байгаа юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button