НийгмийнНИЙГЭМ

“No naadam” хөдөлгөөн: Засгийн газрыг огцрохыг шаардаж байна, бид дахиад жагсана

Залуус нэгдэн “No naadam” хөдөлгөөнийг өрнүүлж, долдугаар сарын 1-нд жагссан. Тэд өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.

Энэ үеэр “Залуус 1990 оноос хойш хамгийн эрүүлээр, сэтгэлийн дуудлагаар долдугаар сарын 1-нд жагссан. Хамтдаа тэмцсэн залуусаа бидэнтэй нэгдэхийг уриалъя.

“No naadam” жагсаалын дараа бидэн рүү маш их дайралт хийсэн. Энхбат гэдэг хүн фашист хандлагаар хэвлэлийн хурал хийсэн. Энэ асуудлаар хуулийн байгууллагад хандана. Бидний ард нам, нөлөө бүхий хүн байхгүй. Бидний юу нэгтгэсэн бэ гэвэл, хүний эрх, эрх чөлөө.

Монгол Улс хуулийн засаглалтай бус хуулиар засагладаг орон болчихлоо. Хэдэн хоногийн өмнө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд юу болов. Олон мянган иргэдийг цуглуулж, халдвар, хамгааллын дэглэм зөрчлөө. Өөрсдөө санаачилж, баталсан хуулиа өөрсдөө зөрчлөө. Хуулийг биелүүлэхийг иргэдэд шаардан, зөрчвөл хариуцлага хүлээлгэж байгаа. Тэгсэн мөртлөө ингэж зөрчих нь шударга зүйл үү. Өнөөдөр иргэд бензины хомдолд орчихлоо. Монгол Улс Венесуэлийн араас явж байна. Тиймээс үүнийг таслан зогсоохын тулд Засгийн газрыг огцрохыг шаардаж байна. Бид дахиад жагсана” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
9 сар 22, 2021 13:17

Mongol ym bol Mongolooroo yri. Yes no ch geh shig. Gadaadiinhnii zahialgaar yls orniig huchguiduuleh gesen horon sanaa aguulj gadniihandaa uursdiiguu Bid zaavriig chini dagaj baina gej medruuleh gesen bashir arga bish uu. 90 ond heden huligaan zaluuchuud yg iim maygaar humuusiin tarhiig ugaaj ulsiin hugjliig doroituulj ulsiin umchiig hulgailsan. Tednii ur huuhduud l baina daa.

новш
новш
9 сар 23, 2021 07:44

Амжилт шантарч болохгүй шүү................

Back to top button