Нийгмийн
Чингэлтэй дүүргийн дулааны худгаас нэр, нас нь тодорхойгүй эрэгтэйн цогцос олджээ

Чингэлтэй дүүргийн зургадугаар хороо, Баянбүрдийн тойргийн баруун хойд зүгт, төв замаас 35 метрт дулааны худгаас цогцос гаргуулах шаардлагатай байна гэсэн дуудлагыг цагдаагийн байгууллагаас 15:34 цагт Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.
Нийслэлийн аврах ангийн алба хаагчид таван км замыг туулан очиж, 10 минут ажиллан дулааны худагт нэр, нас, хаяг тодорхойгүй 35-40 орчим насны эрэгтэй хүний цогцос байсныг гарган, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.