НИЙГЭМ

Цахилгаан тасарсан 50 орчим сумын 20 нь дизель хөдөлгүүрээр гурав хоножээ

Есдүгээр сарын 20-22-ны хооронд гурав хоногийн турш Ховд, Увс, Баян-Өлгий аймгуудад цахилгааны хязгаарлалт хийсэн. Хязгаарлалтын хугацаа өнөөдрийн 20.00 цагаар дуусаж байгаа юм.

Тэгвэл энэ өдрүүдэд гурван аймгийн 50 орчим сумын 20 нь дизель хөдөлгүүр ажиллуулж, цахилгааны хэрэгцээгээ хангасан байна.

Харин цахилгааны өндөр хэрэгцээ бүхий нэгдүгээр зэрэглэлийн хэрэглэгчид гэж бий. Үүнд үйлдвэрийн газрууд болон эмнэлгүүд багтдаг. Тэгвэл тэдний цахилгааны хэрэгцээг Дөргөний УЦС-аас 1.5 МВатт ачаалалтайгаар хангаж буй юм байна.

Мэдээлэл өгөхөд, ОХУ-ын зүгээс Улаанбаатар-Чадан дэд станцаас тэжээгддэг цахилгаан дамжуулах агаарын шугамд урсгал засвар хийж буй. Энэ хүрээнд есдүгээр сарын 20-22-ны хооронд баруун гурван аймгийн цахилгаан ийн хязгаарлагдсан юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button