
Австрали улсад 17 жил уран бүтээлийн салбарт ажиллаж, амьдарсан Л.Гаваа эх орондоо анхны үзэсгэлэнгээ дэлгээд байна. Түүний “By Any Means” үзэсгэлэн контемпорари урсгалаар хийгдсэн бөгөөд, 11-р хороололд байрлах “B Contemporary Gallery”-д дэглэгджээ.
Л.Гаваа минималист амьдралын хэв маягтай нэгэн бөгөөд Монголд байх хугацаандаа автобусыг урлан - гэр болгон тохижуулж, амьдардаг. Үзэсгэлэнгээс ямар ч гоёмсог, чамин зүйлс олж үзэхгүй. Харин хуучирч муудсан материалыг ашиглаж, өнгөрсөн ч юм уу ирээдүйн дуу хоолой гэлтэй бүтээлүүдийг өвөрмөц сэтгэлгээгээр бүтээжээ.
Үзэсгэлэн есдүгээр сарын 19-30-ны өдрүүдэд, 11.00-18.00 цагийн хооронд гарч байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.