“Рио Тинто”-гийн хувьцаа 30 хувиар унаж, зэсийн үнэ бууж байна
Түүхэн дээд хэмжээнд хүртэл өсөөд байсан зэсийн үнэ бууж эхэлжээ. Ингэснээр зэсийн супер цикл дуусах тийш хандлаа хэмээн эдийн засагчид таамаглаж байна.
Зэсийн томоохон олборлогч Чили улс зэсийн эрэлт буурч, үнэ унах таамаглалд үндэслэн эл салбараас төвлөрүүлэх орлогын төсөөллөө багасгаад байгаа юм.
Есдүгээр сард COMEX биржид зэсийн үнэ тонн тутамдаа 9,166 ам.доллар хүрсэн. Энэ нь сүүлийн сардаа хамгийн доод түвшинд хүрсэн дүн юм.
Зэсээс гадна төмрийн хүдрийн үнэ огцом унасаар байгаа. Иймд зэс, төмрийн хүдрийн салбарт тоглодог, манай Оюу толгой төслийн хөрөнгө оруулагч “Рио Тинто” компанийн үнэлгээ ч дагаад унаж байна. Тодруулбал, долдугаар сарын 29-нөөс хойш буюу сүүлийн хоёр сарын хугацаанд тус компанийн хувьцааны ханш 30 хувиар унажээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.