СПОРТ

Олимпын наадамд бэлтгэх дэд ажлын хэсэг хуралдав

Олимпын наадамд бэлтгэх дэд ажлын хэсгийн ээлжит хурал өнөөдөр Olympic House-д боллоо.

Тус ажлын хэсэгт МҮОХ, БТСУХ, Монголын паралимпын хороо, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн төлөөлөл багтдаг.

Хуралдаанаар Токиогийн олимпод Монголын баг тамирчид оролцсон тайланг хэлэлцсэнээс гадна Бээжингийн өвлийн олимп, Парисын зуны олимпын наадамд бэлтгэх ажилдаа оров.

Тухайлбал, өвөл, зуны олимпын наадам болон “Ханжоу-2022” Азийн наадамд оролцох багийн төсөв, төлөвлөгөө болон тамирчдын хувцаслалтын асуудлыг хэлэлцэв. Улмаар дэд ажлын хэсгийн дараагийн хурлыг аравдугаар сарын 20-нд хийхээр тогтлоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button