НИЙГЭМ
Сураггүй болсон есөн настай хүүг олж, гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ

Булган аймгийн Булган сум Булган багийн зургаадугаар хорооллын “Б” хэсэгт түр оршин суугч есөн настай эрэгтэй У есдүгээр сарын 29-ний өдрийн 14:30 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай мэдээллийг Цагдаагийн газраас 09.30-ны өдрийн 11:40 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн 12:00 цагт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 35 минут ажиллан 12:35 цагт У /9 настай, эрэгтэй/ хүүхдийг 6 дугаар хорооллын “А” хэсгээс эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгсөн.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.