ДЭЛХИЙ

Олсны ургамал ашиглан нисэх онгоц бүтээжээ

Канадын “Hempearth” компани олсны ургамлыг ашиглан нисэх онгоц бүтээжээ.

Нисэх онгоцны далавч болон их биеийг аж үйлдвэрийн олсны ургамлаас гаргаж авсан материалаар бүтээсэн байна. Энэ төрлийн ургамлаас гаргаж авсан материал нь сансрын хөлөг бүтээхэд ашигладаг уламжлалт хөнгөн цагаан, шилэн хөвөн зэрэг материалаас илүү хөнгөн юм.

Түүнчлэн энэхүү нисэх онгоц энгийн гангаар бүтээсэн нисэх онгоцноос арав дахин бат бөх бөгөөд хөдөлгүүр нь дээрх ургамлаас гаргаж авсан түлшээр ажилладаг байна.

“Hempearth” компанийн захирал Дерек Кесекийн хэлснээр, энэхүү ургамлыг тариалахад хөвөнгийн тариалалтаас илүү бага ус зарцуулдаг бөгөөд олсны ургамлаас гаргаж авсан материал нь байгальд ээлтэй ажээ.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button