УЛС ТӨР

МИАТ: Найз Л.Энхбаатараараа ДЭМНҮҮЛЖ, Ерөнхий сайдаар ҮНЭЛҮҮЛСЭН Б.Мөнхтамир

Өчигдөр /2021.09.31/ “МИАТ” ТӨХК-ийн удирдлагад гэнэт өөрчлөлт оруулсан. Тодруулбал тус компанийн ТУЗ хуралдаж, захирал Б.Баттөрийг чөлөөлж түүний оронд Захиргаа, хууль эрх зүй эрхэлсэн дэд захирал Б.Мөнхтамирыг үүрэг гүйцэтгэгчээр томилсон үйл явдал болсон юм.

Б.Мөнхтамир нь 2017 оноос “МИАТ” ТӨХК-д ажилд орж, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргаар ажиллаж эхэлжээ. Улмаар 2020 оны хоёрдугаар сараас Захиргаа, хууль эрх зүй эрхэлсэн дэд захирлаар томилогдон ажиллаж байв.

“МИАТ” ТӨХК-д ажиллахаасаа өмнө “Дэлхийн боловсрол” ХХК-д худалдан авалтын мэргэжилтэн, АНУ-ын ASE Retail Inc-д туслах мэргэжилтэн, “Оюу толгой” ХХК-д Бизнеэсийн шийдэлд дэмжлэг үзүүлэх мэргэжилтэн, Монголын төслийн удирдлагын институтын гишүүн, “Оюу толгой” ХХК-д Бизнесийн процессийн хөгжүүлэх удирдагч гэсэн албан тушаалуудыг тус тус хашиж байжээ.

-Д.БАТТӨРИЙГ МУУ АЖИЛЛАСАН ХЭМЭЭН БУРУУТГАЖ, НАМЫН АХ НАР НЬ НАМЗХ-НООС ДҮҮГЭЭ ОРУУЛЖ ИРСЭН СОНГОЛТ-

Тэрбээр МИАТ-аас гадна намын ажилд идэвхийлэн зүтгэгч залуусын нэг юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Учралын тэргүүлдэг МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны Дэд ерөнхийлөгч гэсэн улс төрийн албан тушаалыг хашдаг. Энэ утгаараа ч төрийн өмчит компанийн дарга болоход намын ах нарынх нь нөлөө оролцсон гэдэг бор шувуу нисээд эхэлчихсэн байгаа юм.

Түүнээс гадна Б.Мөнхтамир нь МАН-ын гишүүн “МИАТ” хувьцаат компанийн дэд захирал асан Н.Энхбаатарын найз юм. Н.Энхбаатарын хувьд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн сайн дүү бөгөөд 2020 онд МАН-ын Улстөрийн бодлогын хэлтсийн дарга болж дэвшсэн байдаг. Энэ мэтчилэн сайн найз, сайн ахын нөлөө орсон нь гэх хардлагатай. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч Б.Мөнхтамирыг ихэд үнэлсэн гэх мэдээлэл байна.

Ямартай ч Д.Баттөрийг муу ажилласан гэх шалтгаанаар чичилж, чөлөөлсөн байна. Коронавирусийн царт тахалтай хүнд хэцүү хоёр жилийн турш МИАТ компанийг төрөөс чөдрийн ганц морь шиг ашиглаж ирсэн. Тухайн үед дампуурлын ирмэгт байж, ард хормойгоороо урд хормойгоороо нөхөх байдлаар дөнгөн данган ажиллаж ирсэн эл байгууллага өдгөө 93 тэрбум төгрөгийн өрөнд орчхоод байгаа. Чухам ийм хүнд цаг үед удирдаж асан хүнийг ямар ч авралгүй ийн чөлөөлж, нам дагасан томилгоо хийгдлээ гэдэг хардлага үүсээд байгаа юм.

ХОМ: 100 САЯЫН ОРЛОГО, 250 САЯЫН ОРОН СУУЦ, 63 САЯЫН АВЛАГАТАЙ ДАРГА-

ӨӨРИЙН ОРЛОГО: 2017 онд 73.4 сая төгрөгийн орлоготой байсан бол 2018 онд 79.9, 2019 оны 59.8, 2020 онд 104 сая төгрөгийн орлоготой болж нэмэгджээ.

ГЭР БҮЛИЙН ОРЛОГО: 2017 онд 16 сая, 2018 онд 21 сая, 2018 онд 51 сая, 2020 онд 39 сая болон буурсан байна.

ОРОН СУУЦ: 2017, 2018 онд 700 саяын үнэ бүхий хоёр орон сууц, зуслангийн байшинтай байсан бол 2018, 2019 онд 250 саяын үнэ бүхий орон сууцтай болсон хэмээн мэдүүлсэн байна.

АВТОМАШИН: Хөрөнгийн мэдүүлэг өгсөн бүх жилүүдэд 30 сая төгрөгийн үнэ бүхий “Жийп болон туулах чадвар өндөр,Mercedes Benz, ML350-1”-тай хэмээн мэдүүлж иржээ.

ХАДГАЛАМЖ: 2017 онд 9.3 сая, 2018 онд 7.4 сая, 2019 онд 3.3 сая, 2020 онд 5.8 саяын хадгаламжтай.  

АВЛАГА: 2017, 2018 онд 13 саяын авлагатай байсан бол 2019, 2020 онуудад 63.5 саяын авлагатай хэмээн мэдүүлжээ.

ЗЭЭЛ: 2017, 2018 онуудад 100 саяын зээлтэй байж байгаад 2019 онд 6 сая, 2020 онд 33.5 сая болон дахин өссөн байна.

БУСАД: 55 саяын үнэ бүхий 45 адуу, 10 үхэртэй, 30 саяын газартай, 54 саяын үнэт эдлэлтэй.

КОМПАНИ: “Стийл фрайм хаус” ХХК-ийн 30 хувийг эзэмшдэг байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Хук+ Оюулзгана+Мөнхтамир= Хэнтийхэн
Хук+ Оюулзгана+Мөнхтамир= Хэнтийхэн

ЭНЭ хүүхэд хол явахгүй ээ миат ОДОО НЭГ МЕР ЗАМ НЬ ШУЛУУДЛАА ЯВАХ ЗАМД НЬ БИТГИЙ СААД БОЛОО

Уншигч
Уншигч

МИАТ-г хэдэн хуучны хөгшин захир�##� нэртэй луйварчдаас авч з�##�уу боловсон хүчин томилсон нь зөв шдээ Б.Мөнхтамир энэ ажлыг хийж чадна чадвартай итгэлтэй хүн шүү

Зочин
Зочин

Нарийн мэргэжлийн байгууллага ингэж дампуурах гэж нисэхийн хууль дүрэм цусаар бичигдсэн хэрвээ энэ байгууллагыг ингэж улс төрийн томилгоогоор хийвэл маш өндөр үнэ төлнө.

бодлын хулгайч
бодлын хулгайч

одоо эхэллээ дээ. унахаасаа өмнө улсын бүх ашигтай бүхнийг авах нээ дээ. �##�баар ашиггүй гэж хэлүүлж байна. уг нь нь эрчим хүч. газрын тос. шуудан харилцаа. зам тээвэр улсын төрийн мэдэлд байх ёстой. хэрвээ тусгаар улс мөн бол. хувьд очвол тусгаар тогтнол гэж яриад ч хэрэггүй. тэд гаднаас мөнгө аваад хаяад �##�га болно шүү. ард түмэн минь сонор соргог бай.

тусгаар улсын төлөө тэмцэгч

харуул занги

эх оронч

Зар
Зар

МИАТ-г хэдэн хуучны хөгшин захир�##� нэртэй луйварчдаас авч з�##�уу боловсон хүчин томилсон нь зөв шдээ Б.Мөнхтамир энэ ажлыг хийж чадна чадвартай итгэлтэй хүн шүү

Зочин
Зочин

Ийм хэцүү үед мэргэжлийнхэн л авч явж чадна, улс төрийнхөн биш..

Холбоотой мэдээ

Back to top button