НИЙГЭМ

ТЭДС-гаас 2.1 тэрбум төгрөгийн урамшуулал илүү авсан Л.Чинбатын хэргийг сэргээлээ

“Гацуурт” ХХК-ийн захирал, Хөдөлмөрийн баатар Л.Чинбат гурил үйлдвэрлэгч “Хангай миллс” ХХК-тай 45 221 тонн улаан буудай нийлүүлэх гэрээ байгуулж, ТЭДС (Тариалан эрхлэлтийг дэмжих сан)-гаас 3.9 тэрбум төгрөгийн урамшуулал авчээ. Гэвч бодит гүйцэтгэлээрээ 20 309 тонн буудай нийлүүлж, 1.7 тэрбум төгрөгийн урамшуулал авах байж. Гэтэл ТЭДС-гаас 2.1 тэрбум төгрөгийн урамшуулал илүү авсан гэж санхүүгийн шинжээчид дүгнэжээ.

“Хангай милсс” компанийн удирдлага гомдол гаргасны дагуу хуулийн байгууллагынхан “Гацуурт” компанийн 2013-2014 оны санхүүгийн баримтыг нь шалгаад  дээрх зөрчлийг илрүүлсэн юм.  Улмаар ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан энэ хэргийг шалгаж, НПГ-ын хяналтын прокурорын шийдвэрээр яллагдагчаар тооцсон билээ.

Энэ хэргийг удаан шалгасны эцэст НПГ-аас хэрэгсэхгүй болгосон гэнэ. Гэвч хохирогч талынхан Улсын ерөнхий прокурорын газарт гомдол гаргаснаар Л.Чинбатын яллагдагчаар татагдсан 170200083 дугаартай, Эрүүгийн хуулийн 17.3-2.2 дахь хэсэгт заасан “Бусдад онц их хэмжээний хохирол учруулж, залилсан” гэх хэргийг сэргээн шалгахаар болжээ.

П.ГАН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

OK.МАШ ЗӨВ ШҮҮ ДЭЭ. Л.ЧИНБАТ БОЛ ШУНАЛЫН ТУЛАМ ЮМ ШҮҮ.

Иргэн
Иргэн

Чинбатын засгийн газрын хойно зовшооролгуй босгосон барилгыг буулгахгуй хэдэн жил болж байнааа!?! Буулгаачээ!

Зочин
Зочин

Өнөөдөр сониноос хуулж тавьсан байна. Хулгайч сайт

Холбоотой мэдээ

Back to top button