НИЙГЭМ

Тормос нь ажиллагаагүй болсон ачааны автомашин айлын хашаа мөргөжээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд ачааны автомашин айлын хашаа мөргөж, хоёр хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдан бэртжээ. 

Энэ талаарх дуудлагыг 10.04-ний өдрийн 14:47 цагт Нийслэлийн онцгой байдал хүлээн авчээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 9.5 км замыг туулан 15:03 цагт очиход “Бонго” загварын ачааны автомашины тормос ажиллахгүй болсны улмаас айлын хашааг мөргөж, жолооч А /29 настай, эрэгтэй/, зорчигч К /30 настай эрэгтэй/ нар автомашины бүхээгийн хэсэгт хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүлээлгэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button