ГЕГ: “Эхлэл брэнд”-ийг 60 сая төгрөгөөр торгож, 175.9 саяын нөхөн төлбөр төлүүлнэ

“Эхлэл” брэндээс өнгөрөгч есдүгээр сарын 22-ны өдөр монгол инженерүүдийн бүтээсэн гэх Hulan21 Plus нэртэй анхны ухаалаг гар утсыг танилцуулж, албан ёсны нээлт хийсэн. Гэвч бүрэн ажиллагаатай гар утсыг сэлбэг хэмээн мэдүүлж, татвар төлөхөөс зайлсхийсэн байж болзошгүй тул ГЕГ-аас шалгалтын ажиллагааг эхлүүлээд талаар хэвлэлүүд мэдээлсэн. Тэгвэл Гаалийн ерөнхий газраас өнөөдөр /2021.01.05/ “Эхлэл”брэндийн асуудал болон бусад цаг үеийн агуулгаар мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд “Гаалийн байгууллагын он гарснаас хойших эхний 9 сарын байдлаар 776 зөрчил бүртгэгдсэн. Ердийн үедээ жилд 2500 орчим зөрчил илрүүлж, 10 тэрбум орчмын торгууль тавигддаг. Дээр дурдсан 776 зөрчилд 2.1 татварыг нөхөн төлүүлж, 1.2 торгууль ногдуулаад байна” гэж онцлов.
Харин Гаалийн байгууллагын илрүүлсэн зарим онцлох зөрчлүүдиийн тухайд,
- Мөнгө угаах, тероризмтой дэмжих чиглэлийн хүрээнд 2407 зорчигчийн 7.5 тэрбум төгрөгтэй тэнцэх гаалийн мэдүүлэг бүртгэгдсэн. Зарим хууль бус мөнгийг улсын орлогод хураасан.
- -Хар тамих, сэтгэцэд нөлөөлөх бодис хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдлүүд дөрвөн уда бүртгэгдсэн.
- Алт мөнгөн эдлэл хилээр нэвтрүүлэх үйлдэл: Турк, Энэтхэг, БНСУ зэрэг улсуудаас Монгол Улсын нэр бүхий иргэд оруулж ирсэн зөрчил,
- “Монголд үйлдвэрлэсэн” гэх тодотголтой “Hulan-21” гар утсыг хилээр импортлохдоо гар утасны сэлбэг, хэрэгсэл гэж худал мэдүүлсэн зөрчлийг илрүүлжээ.
Эдгээр зөрчлүүд дээр холбогдох байгууллагатай хамтран, шалгалтыг явуулж байгаа гэж онцлов. Мөн энэ үеэр “Монгол Улсын иргэдийн хамгийн их зорчдог БНХАУ-ын гаалийн байгууллага сүү цагаан идээ тэргүүтэй олон бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэхийг хориглодог. Гадаадад зорчиж буй иргэд тухайн улсын гаалийн байгууллагын тавьдаг шаардлагын талаар мэдээлэлтэй болж байж, ачаа тээшээ бэлддэг байхыг зөвлө байна” гэж тодотголоо.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.
-Гадагшаа зорчиж буй иргэд бусдын дайвар ачаа авахдаа юуг анхаарах ёстой вэ?
- Улс бүрд хилээр нэвтрүүлэхийг хориглодог жагсаалт байдаг. Үүнтэй урьдчилаад танилцах хэрэгтэй. Зарим иргэд тугалган цаасанд боож, хуванцар саванд хийчихвэл шалгах төхөөрөмжөөр илрэхгүй гэж үздэг нь буруу.
-Хилээр бэлэн мөнгө нэвтрүүлэх зөрчил хэр илэрч байна вэ?
-15 сая ба түүнээс дээш дүнтэй бэлэн мөнгийг Гаалийн байгууллагад мэдүүлж, хилээр нэвтрүүлэх ёстой. Алт, мөнгөн металл дээр мөн тодорхой жин, хэмжээ тавьдаг байгаа. Улс, орон бүр мэдүүлэх хэмжээг нарийн тогтоож өгсөн байдаг. Энэ талаарх Зөрчлийг холбогдох хуулиар нь арга хэмжээ аваад явдаг.
-Ковидын нөхцөл байдлаас үүдэж, хилийн хөдөлгөөн харьцангүй саарсан. Үүнийг дагаад, хар тамхины тээвэрлэл буурсан уу?
-Хар тамхины тээвэрлэлт буурах хандлага ажиглахдахгүй байгаа. Он гарснаас Гаалийн байгууллага дөрвөн удаагйн зөрчил илрүүлсэн.
-Гар утасны сэлбэг дээр ер нь ямар торгууль ногдуулдаг вэ?
-Гар утасны зөрчил дээр нөхөн төлсөн дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээгээр торгодог байгаа. Тухайлан дурдсан байгууллагын талаар нарийн мэдээлэл өгөх боломжгүй. Нийтдээ 60 гаруй сая төгрөгийн торгууль, 175.9 саяын нөхөн төлбөр төлүүлэхээр урьдчилсан байдлаар тооцоод байна. Хохирлын хэмжээ нь ихэсвэл Эрүүгийн хэрэг үүсгэдэг. Одоогоор Зөрчлийн хэргээр шалгагдаж байгаа. Бид энэ талаар нарийн мэдээлэл өгөх боломжгүй. Тухайн байгууллагын бизнесийн нэр хүндэд харшлах юм.
-Хуучин автомашинууд хилээр их хэмжээгээр нэвтэрч буйд Гаалийн байгууллага ямар хяналт тавьдаг вэ?
-Импортын автомашины мэдүүлэг дээр тухайн машины гэрэл зургийг хавсаргадаггүй байсан. Үүнийг 2020 оноос хойш өөрчилж, дөрвөн талаас нь авсан гэрэл зургийг хавсаргадаг болсон. Ийм зохицуулалт хийхээр харьцангүй хяналт сайжирсан. Бүрдүүлэлт дээр эвдрэлтэй машины түүхийг өөрчлөх боломжгүй байгаа.
-Авлигын асуудалд холбогдсон гаалийн байцаагчдын хэрэг юу болж шийдэгдсэн бэ?
-Энэ талаарх мэдээлэл манайд байхгүй байна. Бид бол хууль хэрэгжүүлэгч байгууллага. Хууль хяналтынх нь байгууллагаас асуух хэрэгтэй.
Г.ИТГЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Юм хийх, бүтээх гэсэн Эхлэл компанийг шууд боомилж байгаа чинь ариун явд�##� уу? Аливаа үйлдвэрлэл угср�##�таас эхэлдгийг мэдэхгүй бол �######�цгаа. Бүх зүйлийг өөрсдөө цөмийг нь хийдэг улс орон дэлхийд байхгүй. Агуу Америк, хөгжсөн Япон ч бу�####�ас хамаар�##�тай байгаа шүү. Та нарт ухаж төнхөх, авилга нэхэх, өгөхгүй бол торгож дампууруулахаас өөр чадах ажил �##�га уу