Данснаасаа мөнгө алдсан иргэд: Муу нууцлалтай ХААН банкнаас хадгаламжаа татъя
ХААН банкны данснаасаа хадгаламж, цалингаа алдсан иргэд өнөөдөр хэвлэлд хандлаа.
ХААН банкан дээр цугларсан тэд ихэвчлэн унтаж байхдаа, шөнийн цагаар мөнгөө алдсан гэнэ.
Энэ үеэр харилцагчид “ХААН банк дотроосоо мэдээллээ алдаад байна. Гадаадын хакер дансных нь мөнгөний талыг нь хулгайлах уу. Тийм өгөөмөр хулгайч байх уу. Ерөөсөө үүний цаана жижиг гарын хулгайч байна. Тэгсэн мөртлөө ХААН-аас өөр банкнаас яагаад алга болохгүй байна вэ. Муу нууцлалтай ХААН банкнаас хадгаламжаа татъя.
Хэрэглэгч хаан гэдэг. ХААН банк хэрэглэгч бидний өмнөөс цагдаагийн байгууллагад хандан, арга хэмжээ авах ёстой. Гэтэл тэгэхгүй байна. Бид өөрсдөө гэмт хэрэгтэн шиг цагдаагийн үүд сахиад явж байна” гэлээ.
Харин ХААН банкнаас “Хэрэглэгчдийн мөнгөө алдсан тохиолдлууд нь өөр, өөр учир хүн бүхэнтэй тулж ажиллана. Мөнгөө алдсан хэрэглэгчийнхээс шилжсэн дансыг 72 цагийн дотор барилт хийдэг. Тиймээс 72 цагийн дотор хуулийн байгууллагад хандахыг зөвлөе. Тэгснээр манай банк энэ асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэнэ.
Үнэхээр манай банкны процессын алдаа байвал хэрэглэгчдийн гомдлыг барагдуулна. Өнөөдөр гомдол гаргаж буй иргэдийн хувьд ХААН банк алдаа гаргаагүй. Харилцагч данснаасаа мөнгөө алдсанаас банк мөнгө алдаагүй. Харилцагчид хувийн мэдээллээ сайтар хамгаалж, нууцлах чухал” гэлээ.
Л.САРУУЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Yer ni naidvargui bank shuu, tatgalzah heregtei