СПОРТ

Э.Оюунболд Баяр наадмын комиссыг өнөөдөр шүүхэд өгчээ

Энэ жил улсын наадамд түрүүлсэн Э.Оюунболдоос допинг илэрснийг Үндэсний бөхийн салбар хороо энэ сарын 26-нд албан ёсоор зарласан билээ. Э.Оюунболд үүнийг эрс үгүйсгэн, өөрийнх нь шээсийг сольчихож гэсээр өдий хүрсэн. Тэгвэл тэрбээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр нэхэмжлэл гаргажээ.

Э.Оюунболдын нэхэмжлэлд:
 Допинг хэрэглэсэн гэх мэдээллийг олон нийтэд тараасан, Улсын аварга цолыг хураалгах шийдвэрийг Ерөнхийлөгчид хүргүүлсэн гэх маргаан бүхий захиргааны актын биелэлтийг уг маргаан эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд түдгэлзүүлэх тухай дурджээ.

Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороонд нэхэмжлэлтэй уг гомдлыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 55.1-т зааснаар захиргааны хэрэг үүсгэх эсэхийг 7 хоногийн хугацаанд шийдвэрлэх юм байна.

ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ

55 дугаар зүйл. Захиргааны хэрэг үүсгэх:

55.1.Шүүгч энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан, эсхүл нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж ирүүлсэн өдрөөс хойш долоо хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргана.

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 30, 2019 12:21

Нэг бөхрүү ингэж худ�##�аа дайрахаа болиоч атаархуу ийм муухай зангаа болиоч тануусийн энэ араншин чинь монгол улсыг хөгжүүлэхгүй байгаа юм шүү дээ атаархуу монгол зангаа болиоч

zochin
zochin
8 сар 31, 2019 21:01

ene nuhur uuruu heregleegvi bhaa. vnexeer l hereglesen bol yu hojino gj shvvhdehew dee

Холбоотой мэдээ

Back to top button