БСХ: Э.Оюунболдын цолыг хураан, барилдах эрхийг нь хоёр жилээр хасахаар шийдвэрлэсэн
Үндэсний их баяр наадмын Бөхийн салбар хорооныхон өнөөдөр хуралдан, Э.Оюунболдоос допинг илэрсэнтэй холбоотой асуудлыг хэлэлцлээ. Энэ талаар тус хорооны дарга Г.Билгүүнээс тодруулахад “Бөхийн салбар хороо өнөөдөр хуралдан, энэ жил улсын наадамд шөвгөрсөн хоёр бөхөөс допинг илэрсэн асуудлыг хэлэлцлээ. Тэдний нэг нь Б сорьцоо шинжлүүлье гэсэн. Нөгөө нь буюу ес давсан Э.Оюунболд хүсэлт гаргаагүй учир бид олон нийтэд нээлттэй зарласан юм.
Допинг илэрсэн нь тогтоогдсон тохиолдолд барилдах эрхийг нь хоёр жил хүртэл хугацаагаар хасах, цол чимэг авах даваанд барилдсан бөхийн цол чимгийг нөхөж олгох хүсэлт гаргах эрхтэй.
Энэ дагуу бид Э.Оюунболдын барилдах эрхийг хоёр жилээр хасах, түүнд унасан бөхчүүдийг тухайн даваанд давсанд тооцохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрээ албажуулаад, ирэх долоо хоногт Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисст хүргүүлнэ” гэлээ.
Б.БУЯНДАЛАЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.