Д.Ганбат: Би АН-ын бүлгийн дарга хэвээрээ
АН-ын бүлгээс өнөөдөр хуралдсан асуудлаараа мэдээлэл хийлээ.
Тус намын бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэл хийхдээ “Хоёр асуудал хэлэлцлээ. Монгол-ын 2022 оны төсвийн төслийн талаарх Үндэсний аудитын газрын дүгнэлтийг сонслоо.. Мөн төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн тайланг сонслоо.
Гишүүд өөрсдийн санал дүгнэлтийг хэллээ, ярилаа. Үндэсний аудитын газрыг ажиллах боломжоор сайн хангах ёстой юм байна гэж дүгнэлээ. Тогтвортой байдлын зөвлөлөөс гарсан санал дүгнэлт бодитой болсон байна. 2022 оны төсөв энэ сарын 15-наас өмнө батлагдах ёстой. АН-ын бүлэг санал дүгнэлтээ гаргаж өгнө. Арай болоогүй байна. Нягталж байна.
-АН-ын бүлэг хоёр даргатай болсон уу. Хэн нь албан ёсны дарга вэ?
-Миний бие АН-ын бүлгийн даргаараа ажиллаж байна. Бүлэг хэвийн ажиллаж байна.
-АН-ын бүлэг улсын төсвийн дүгнэлтийг яагаад одоо хүртэл гаргаагүй байсан юм бэ?
Хуулийн дагуу явж байна. Хоёрдугаар хэлэлцүүлгийн үед санал дүгнэлтээ гаргаж өгдөг. 2022 оны төсөв бол 18 их наядын зарлагатай, 15 их наядын орлоготой төсөв болж байна. Төсвийн алдагдал маш их байна. Төсвийн орлогыг огцом нэмэгдүүлсэн. Үүнээс гадна 440-өөд арга хэмжээг санхүүжүүлнэ. Үүнээс 60 гаруй нь тодорхой зураг төсөлгүй байгаа.
Та Засгийн газартай хамтарч ажиллана гэж яриад байна. Сөрөг хүчний ямар ч чадамжгүй болсон юм уу. Бүлгийн хурал дээрээ сайдын суудал горилж байна гэж ярьсан тань үнэн үү?
Засгийн газартай хамтарч ажиллах ёстой. Засаж сайжруулахаар хамтрах ёстой. Хэн ч юу ярьж болно. Би сайдын суудал авъя гэж хэлсэн зүйл байхгүй. Бүлэг дээр би тэгж яриагүй. Мушгиж гуйвуулж болохгүй. Бүлэг дээр тэгж ярьсан гэж хэн хэлээд байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.