УЛС ТӨР

“ЗАНГИАГҮЙ НАМТАР”: Парламентийн “шүдний өвчин”

Eguur.mn сайт өнөөдрөөс /2021.11.04/ эхлээд ард түмнээ төлөөлөн УИХ-д сууж буй гишүүдийн “Зангиагүй намтар”-ыг өгүүлэн хүргэх шинэ контентоо эхлүүлж байна. хамгийн эхний дугаартаа Ц.Анандбазар гишүүний “Зангиагүй намтар”-ыг онцлон хүргэж байгаа бөгөөд цагаан толгойн үсгийн дарааллын дагуу явах юм. Түүнтэй холбоотой ЯАГААД гэж асуултад хариулт эрэх маш олон асуулт байдаг. Тиймээс сэтгүүлч би түүнд холбогдох асуудал бүрийг яагаад гэх үгээр эхлүүлж бичихийг хүслээ.

Ц.Анандбазар уг нь одоо яг тулхтай насан дээрээ яваа эр. Гэхдээ тулхгүй, зангараггүй, худрагагүй гэхчлэн аль муу муухай нэр хүндтэй болчихсон суугаа нь хачирхалтай. Залуудаа Москва хотод Утга зохиолын дээд сургуульд суралцсан. Намбарын Энхбаяр буюу тухайн үеийнхээр МАХН-ын тэргүүний туслах хийж явсан үе бий. Соёлын сайдын шадар туслах ч хийж явсан гэдэг.

ЯАГААД Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өрөөнийхөө үүдэнд суулгахгүй хөөдөг байснаа улстөрд оруулж ирэв

Ц.Анандбазар МАН гэх далбаан дор УИХ-д арайхийж гарч ирсэн шинэ гишүүн. У.Хүрэлсүхийн хувьд Ерөнхий сайд байхаасаа Ц.Анандбазарыг өөрөөсөө түлхэж л ирсэн гэгддэг. Тэрбээр У.Хүрэлсүхийн өрөөний үүд сахихад суулгахгүй хөөдөг байсан гэх. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар МАН-аас нэр дэвших бүх лоббиг нь хийж өгснөөр парламентын танхимд орж ирсэн. Халгаахгүй хөөдөг байсан У.Хүрэлсүх яагаад гэнэт нэр дэвшүүлсэн нь хачирхам. Гагцхүү сонгуулиар мөнгөлөг бизнесмен хүмүүсийн санхүүжилтыг МАН ашигласан, тэр нь ч нэр дэвших мандат өгөх шалтгаан болсон гэгдэж байв.

Ингээд нэгэнт мандатаа авч Булганаас нэр дэвшихдээ Ж.Бат-Эрдэнэтэйгээ ан мана үзэлцэж, түүний хүмүүсийг “гаргахгүй, дэмжихгүй” гэх явуулгыг далдуур асар ихээр хийсэн байдаг. “МАН-аас нэр дэвших хүмүүсээ хоёр хуваагаад авчихъя” гэх утга бүхий зүйлсийг ч ярьж хагалган бутаргасаар эцэстээ намын далбаан дор гараад ирсэн билээ. Яагаад нэр дэвших болсон, УИХ-д орж ирсэн нь ч учиртай. Хувийн бизнестэй хүмүүс төрд орох туйлын ашиг сонирхолтой байдаг жишгийг тэр тойроогүй нь энэ.

ЯАГААД Засгийн газраасаа түрүүлээд давуу эрхтэйгээр Роснефттэй хэлэлцээ хийв

УИХ-д орж ирэхээсээ ч өмнө улсынхаа Засгийн газраас том эрх мэдэлтэй гэж гайхмаар үйл явдлууд хөвөрсөн. Тодруулбал, “Сод Монгол” группийн охин компани болох “Мэргэ ван” компани Шинэ нисэх буудлын шатахуун хангамжийн байгууламжийг концессийн шууд гэрээгээр өөрийн болгосон нь бий. Тодруулбал 2017 оны есдүгээр сарын 7-нд Владивостокт зохион байгуулагдсан Дорнын эдийн засгийн форумд оролцох үеэрээ тухайн үеийн ЗТХ-ийн сайд Д.Ганбат ОХУ-ын “Роснефть”-ийн Ерөнхий гүйцэтгэх захирал И.И.Сечинтэй нэгэн санамж бичгийг байгуулсан.

Тэр нь шинэ нисэх буудлын шатахуун хангамжийн байгууламжийг шатахуунаар хангахаар хамтран ажиллах тухай санамж бичиг байв. Гэтэл Ерөнхий сайдын удирдамжгүй хууль бусаар зурчихлаа гэх шүүмжлэл гарч ирсэн ч тэгсгээд намжив. Улмаар У.Хүрэлсүхийн Засгийн газрын хуралдаанаар гэнэт Шинэ нисэх буудлын шатахуун түгээх байгууламжийг концессоор өгөх асуудал орж ирэв. Ингэхэд Зам, тээврийн хөгжлийн сайд бйсан Ж.Бат-Эрдэнэ тас эсэргүүцсэн байдаг.

ЯАГААД “МИАТ” ТӨХК-ын Дэд дарга асан Т.Энхбаатарт 500 саяын авлига өгсөн гэх асуудал замхрав

Дээрх Засгийн газраасаа түрүүлж “Роснефть”-тэй хэлэлцэж концесс хүртэл авчихсан яг тухайн үед тэрбээо МИАТ-ийн дэд захирал Н.Энхбаатарт авлига өгсөн. Нөгөөх нь авч байгаад үйлдэл дээрээ баригдсан явдал гарсан. Нямаагийн Энхбаатар 2018 оны долдугаар сарын 23-ны өдөр буюу “дээрх шууд гэрээ хийсэн өдрөөс хойш 14 хоногийн дараа баривчлагдав. Түүний хувьд У.Хүрэлсүхийн шадар туслах, сайн дүү нь. Хүрэлсүхийн сайн дүүд Ц.Анандбазар юунд авлига өгч, нөгөөх нь юунд авав гэдэг асуулт хариултгүй хоосон хоцорсон.

Гол шалтгаан нь дээрх шууд гэрээтэй, аль эсвэл “Сод Монгол”-ын “МИАТ” компанид шатахуун нийлүүлэх тендерт бага үнэтэй орж ялаад дараа нь үнээ нэмдэг нь зальт арга барилтай холбоотой байв уу. Ямартай ч хуулийн байгууллага шалгаж байгаа гээд шат шатандаа тас нууцалсан. Нэг сар орчмын хугацаанд Энхбаатар саатуулагдсаны дараа уг хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Сонирхолтой нь авлига авсан хэргээр түүнийг баривчлагдсан яг тэр өдөр Ц.Анандбазар хил давж нисчихээд хоёр сар нам гүм болсон билээ.

ЯАГААД дархан цаазат газрыг эзэмшиж, хаус хороолол дүүргэн зардаг ч төр нь тоодоггүй вэ

Бага тэнгэрийн амыг тэр чигээр нь эзэлж Соёл амралтын цогцолбор сүндэрлүүлэн, тойруулаад дээд зэрэглэлийн хаусууд барьсан. Тус газар нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг хэдий ч хаусаар дүүрч, нийслэлийнхний суурьшлын бүс болов.

Дархан цаазат газарт “Аялал жуулчлалын зориулалтаар” газар эзэмших гэрээгээ зөрчөөд хувьдаа ашиг олох зорилгоор хаус барьж зараад байна, газрын төлбөрөө ч төлөхгүй байна, гэрээ байгуулсан хугацаагаа ч сунгаагүй гэхчлэн олон баримтыг дэлгэж байсан боловч ямар хариуцлага хүлээхгүй өдий хүрч ирсэн.

ЯАГААД МИАТ”-ТӨХК-ийн захирал асан Б.Баттөр, УИХ-ын дарга Г.Занданшатар, Бадамжунай нарт Бага тэнгэрийн аманд хаус өгсөн гэх асуудалд холбогдов

Ийн Бага тэнгэрийн амны Ц.Анандбазар хэд хэдэн хүнд хаус бэлэглэсэн асуудалд нэр холбогддог. Түүнийг МИАТ ТӨХКийн захирал асан Б.Баттөрд, УИХ-ын дарга Г.Занданшатарт, гадаад гарсан Бадамжунайд, З.Энхболдод хүртэл өгсөн гэх мэдээллүүд хөвөрсөн билээ.

“Содмонгол” групп нь олон жил МИАТ-д шатахуун нийлүүлж ирсэн. Тэрбээр МИАТ-ийн захирал асан Д.Баттөрд Бага тэнгэрийн өндөр зэрэглэлийг хаус бэлэглэсэн гэж “ЗОН”-ын дарга Э.Одбаяр мэдээлж байв. Төрийн өмчит компаниудад дур зоргоороо авирлан шахаа хийдэг, МИАТ-ын шатахууны асуудлын утасны нөгөө үзүүрт ч хүрч мэдэх холбоо сүлбээ байж мэдэхээр.

Мөн “УИХ-ын дарга нэгэн эрхэмд хаус өгсөн” гэсэн мэдээлэл гарсны дараа одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатарыг гэх таамаг баахан хөвөрсөн. Харин З.Энхболд Ц.Анандбазар нар зүү орох зайгүй ойрын хүмүүс. Бүр бизнесийн хамтрагч гэдгийг улс төрийн хүрээнийхэн андахгүй. З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтох нь Ц.Анандбазарын "Сод Монгол газ"-д хувьцаа эзэмшдэг гэгддэг.  

ЯАГААД “Хөгжлийн банк”-наас 43 сая ам.долларын өртөгтэй авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулав

Хөгжлийн банкны Зээлийн хяналт шалгалтын тайланг нэгэн хэвлэлд задарсан. Тухайн тайлангаар, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын эзэмшлийн “Сод монгол групп” ХХК “Тос тосолгооны материалын үйлдвэр”  төсөл гэсэн нэртэйгээр, жилийн 6.5 хувийн хүүтэй 60 сарын хугацаатайгаар 669.6 сая иенийн дүнтэй хоёр удаагийн хэсэгчилсэн зээлийг авсан байдаг аж. Төслийн нийт өртөг нь 43 сая ам.доллар. Хөгжлийн банкны зээлийн хяналт шалгалтаар зээлийн гэрээний 3.1.4 болон 8.1.1 гэх нийт хоёр заалтын хэрэгжилт хангалтгүй гэж дүгнэгджээ.

Өөрөөр хэлбэл тос тосолгооны материалын үйлдвэрийн төслөөс өөр зориулалтаар ашиглахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэж тайланд дүгнэсэн байгаа юм. Мөн зээлийн санхүүжилтийг бэлтгэн нийлүүлэгчийн дансанд шилжүүлээгүй, зээлдэгчийн “Голомт” банкны дансанд  шилжүүлсэн байдаг аж. Түүнчлэн Хөгжлийн банкнаас зээлдэгчийн төлөөлөлтэй тухай төслийн байршилд очиж уулзах үеэр өгсөн тайлбар нь “2021 оны хоёрдугаар улирлаас үйлдвэрлэлийг эхлүүлнэ” гэсэн хариулт өгчхөөд суугаа юм.

ЯАГААД хүчирхийллийн асуудал нь хуулийн байгууллагад гацав

Ц.Анандбазар олон эмэгтэйчүүдэд ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн асуудал дэгдэж, нийгмийн сүлжээнд улс даяар MeTоo хөдөлгөөн хүртэл өрнөсөн. Түүнийг Сод Монгол групп-т ажилд орсон бүсгүйчүүдээс шилж сонгож, бэлгийн дарамт үзүүлдэг хэмээн хэд хэдэн эх сурвалж хэвлэлд ярилцлага өгөөд буй. Гэвч Ц.Анандбазар энэ бүхнийг няцааж, улс төрийн зорилготой гүтгэлэг хэмээн мэдэгдсэн удаатай.

Гэвч саяхан прокурорын байгууллагаас яллагдагчаар татахаар болсон гэх мэдээлэл гарсан ч дахин таг чимээгүй л байна. УИХ-д түүнийг эгүүлэн татах асуудал оруулна гэх сураг гарч байв. Улмаар МАН-ынхан өмнөх долоо хоногийн бүлгийн хурлаараа ч түүнийг оруулж байгаад зэмлэсэн. Зэмлэлээ гээд зориг зүрх гаргаж ёс зүйн хороогоор оруулсан, хариуцлага тооцсон дарга удирдлага алга байна.

ЗАНГИАГҮЙ ТЭМДЭГЛЭЛ: Ц.Анандбазар сайн гэхээсээ саар нэр асар ихтэй нэгэн. Асар олон хууль бус үйлдэлд нэр холбогддог. Үүнийхээ хэрээр шалгагдаж байгаа эсэх нь ч асар нууцлагдмал. Энэ утгаараа тэр өнөөгийн парламентийн “хорхойтой шүд” нь. Тэрхүү хорхойтой шүдийг сугалсан ч өвдөнө, сугалаагүй ч өвдөнө. Энэ нь өөрөө МАН-ын эрх баригчдын толгойны ч өвчин болоод байгаа нь илэрхий.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
сараа
сараа
11 сар 4, 2021 09:29

Энэ нээрээ үнэн банз�##� гар шүү. ийм хүн улс төрд ацаа хийдэг байна

хохирогч
хохирогч
11 сар 4, 2021 09:30

хүүхдийн мөнгө өг нофшоо

хах
хах
11 сар 4, 2021 09:36

Хүчирхийллийн заг�##�майлсан эцэг тэнгэр юм уу хайшаа юм бэ

ererrg
ererrg
11 сар 4, 2021 09:36

tsusalj duusdgv er ym baij shunal munal gej diild[ve

Фэн
Фэн
11 сар 4, 2021 09:39

Өшөө олон хүүхэд хийгээрэй гөхшөөн

Шүрээ
Шүрээ
11 сар 4, 2021 09:45

Хүчирхийллийн заг�##�майлсан эцэг тэнгэр юм уу хайшаа юм бэ

irgen
irgen
11 сар 4, 2021 13:16

mongolchuud yum hiideg bayan hund durgui zayagui ard tumendee. Ajliig bol hiideg l hun bna le shd

Иргэн
Иргэн
11 сар 4, 2021 14:56

Хуучин нийгмийн үед хамт ажиллаж байсан хүмүүс Анандбазарыг үл бүтэх нөхөр байсан гэдэг. Зах зээлийн нийгэмд улс орон орж, Анандбазар улсын хөрөнгө завших, худлаа хэлэх, авилга өгөх зэрэг бохир аргаар баяжсан. Тэгээд дээр нь эмэгтэй хүн харахаараа эзэмдэх шун�##� тача�##�тай болсон гэдэг. Одоо хуулийн хариуцлага хүлээх болоод байна.

зочин
зочин
11 сар 4, 2021 17:30

төрд иймэрхүү гарууд байгаа юм чинь төр яаж ч өөдтэй ажиллах юм билээ дээ Булганыхан яагаад ийм хүн сонгодгын бол доо гайхах юм

Зочин
Зочин
11 сар 6, 2021 23:40

Бичлээ гээд яах вэ дээ

Зочин
Зочин
11 сар 11, 2021 22:33

Түүний ажилчид хамтран ажилладаг маш сайн мэддэг хүмүүс нь Анандбузар гэдэг нэрийг хайрласан юм гэдэг.

иргэд сонгогчид
иргэд сонгогчид
11 сар 14, 2021 15:56

Яахлаараа ийм хогын новшнууд төрд орж ирдэг байнаа,УИХ-гэж нээрээ хогын тантан бишдээ,арайч дэндэжээ,энэ нам нэрээ бодоосой,нэр хүндээ хамга�##�аасай

Би
Би
11 сар 14, 2021 16:22

Хүчирхийлэгчийн заваан заг�##�майлсан эцэг нь хэргээ хүлээхгүй дээгүүр з�##�арчихаар бусад нь юу гэсэн үг юм бэ? Миний эх орон агуу их хүчирхийлэл, авилг�##�ын орон билээ.

Иргэн
Иргэн
5 сар 8, 2022 08:04

Энэ олон хулгайчтай МАН ,улс хэцүү бна хулгайчуудаас улсаа яаж цэвэрлэж авах вэ

Холбоотой мэдээ

Back to top button