ЭДИЙН ЗАСАГ

ДАТА: ХХААХҮЯ 18 саяар жуух бичгийн хавтас хэвлүүлжээ

Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн Яам /ХХААХҮЯ/ улсын төсвөөс 18 сая 150 мянган төгрөгөөр жуухны хавтас хэвлүүлжээ.


ХХААХҮЯ нь шилэн дансыг гүйцэтгэл сайтай хөдөлдөг бөгөөд дансны хөтлөлтөө цаг тухай бүрт нь оруулдаг. Мөн "Шийдвэрийн хуулбар” гэх хэсэгт авсан зүйлсийнхээ тайланг бүрэн гүйцэт оруулдаг сайн талтай.

Гэвч энэ удаад жуух бичгийн хавтасны төлбөрт 18 гаран сая төгрөгийг зарлагадсан байгаа юм. Ийнхүү төсвийн мөнгөнд гамгүй хандсан явдал нь ковидын үеийн баримтлах хуультай харшлаад буй. Цар тахлын хүнд цаг үед төсвийн мөнгийг нэн шаардлагагүй зүйл зарлагадахгүй тэвчих хэмээн зүйлчилсэн байдаг аж.


ХХААХҮЯ /2021 оны 10 сар/-ны шилэн данс хөтлөлтийг баримт болгон хавсаргав.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Зах зээлийн ханшаас хамаагүй хямд үнэтэй хавтас байна.

Холбоотой мэдээ

Back to top button