Нийгмийн

Төсвийн хуулийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ

Чуулганы үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна. Чуулганаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Өглөө энэ асуудлыг хэлэлцэж эхэлсэн ч АН-ын бүлэг гурав хоногийн завсарлага авахыг хүссэн. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сарын 15-ны дотор төсөв батлах ёстой учраас гурав хоног боломжгүй хэмээгээд 14:00 цаг хүртэл завсарлага өгсөн юм. АН-д өгсөн завсарлага дуусаж, Төсвийн хуулийг хэлэлцэж эхэлсэн бөгөөд гурав дахь хэлэлцүүлгийг хийж, дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button