ЭДИЙН ЗАСАГ

ТӨСӨВ: 2022 оны долдугаар сараас хүүхдийн мөнгөний 50 хувийг төр хадгална

Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өргөн барьсан Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг УИХ-ын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн (2021.11.12) баталлаа.  

Монгол Улсын ирээдүй болсон хүүхдүүддээ хуримтлалын ач тусыг багаас нь ойлгуулж, санхүүгийн баталгаатай, мэдлэг боловсролтой иргэн болж төлөвшүүлэх зорилгоор “Хуримтлалтай хүүхэд” хөтөлбөрийг ирэх оноос эхлүүлэх бөгөөд 2022 онд хүүхэд бүр Ирээдүйн өв сангаар баталгаажсан, сар бүр 100 мянган төгрөгөөр арвижих хуримтлалын  данстай болох болно.

Цар тахлын нөлөө бүрэн арилаагүй шилжилтийн хугацаанд бага дунд орлоготой өрхүүд орлогын эрсдэлд орж болзошгүй тул хуримтлалд бүрэн шилжих бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

Хүүхдийн эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч хэрвээ хүсвэл Төрийн сан дахь хүүхдийн хуримтлалын дансанд сар бүр төвлөрөх мөнгөн хадгаламжийн тодорхой хувийг бэлнээр авах боломж олгож байна. Тухайлбал, 2022 оны 1 дүгээр сарын 1-ээс 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд хүсвэл сар бүрийн хуримтлалаа 100 хувь, 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2022 оныг дуустал хугацаанд 50 хувь бэлнээр авах эрхтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
шог л юм даа
шог л юм даа
11 сар 15, 2021 19:30

Засгаас хүүхдүүдэд өгөх мөнгө нь хүүхдийн хэрэглээ,өрх гэрийн амьдарлыг дэмжих агуулагатай бус уу?Хадг�##� гэж өаөөгүй л гэж ойлгоод явөө ш дээ ккк

Зочин
Зочин
11 сар 15, 2021 19:33

Хэрэгцээндээ зарцуулахгүй хадг�##� гэж байгаа бол анхнаасаа өаөх хэрэг байв уу?Хүүхдүүдэд 100000т он гараад 20 000 болно биздээ.Түүнийхээ 10 000-ийг банк авч үлдэх хэрэг үү?кккядхрч дээ

нэрээ бодоорой
нэрээ бодоорой
11 сар 15, 2021 19:41

Засаг чадамгүй болж байгаагийн эхний илрэл үү? Хятад улс гэхэд энэ оны эхний 3 улиролын байдлаар 910,1 тэрбум юаныг хөнгөлөлт үзүүлсэн гэх хамгийн сүүлийн мэдээ байна. Манай засаг хүүхдүүдээ өгнө гэсэн х�##�амжийн мөнгөнийхөө төлыг хөдгөлж өгнө гэх нэрээр авч үлдэж байгааг юу гэж ойлговол зохих вэ? чадамжгүй хулхи засагл�##� гэхээс өөр юугаар тайлб�##�ж болох вэ?

засгийн газрын чадамж
засгийн газрын чадамж
11 сар 15, 2021 19:45

Харин тийм ээ Чадамжтай засаг өөр юм Хятадын засгийн газар энхий 3- улир�##�ын байдлаар 910,1 тэрбум юаны татварын хөнгөлөлт үзүүлсэн гэх хамгийн сүүлийн мэдээ гарсан байна.

Холбоотой мэдээ

Back to top button