Нийгмийн

Согтуу жолоочийн гайгаар энэ онд 92 амь хорвоог орхижээ

Энэ оны эхний арван сарын байдлаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасны улмаас 92 хүн хорвоогийн мөнх бусыг үзжээ. Мөн Тээврийн цагдаагийн албанаас 29040 согтуу жолоочид хуулийн дагуу арга хэмжээ тооцсон байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон 378 зөрчил илрүүлсний 304 нь нийслэл Улаанбаатар хотод бүртгэгдснээс 13 согтуу жолооч зам тээврийн осол гаргаж бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулсан байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, жолоодуулахгүй байх, таны эргэн тойронд энэ төрлийн зөрчил үйлдэгдэж байвал 102 дугаарын утсанд мэдээлэл өгөхийг цагдаагийн байгууллагаас уриалж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
харамсалтай
харамсалтай

СОГТУУГААР жолоо барьсан бол адаглаад 5-10 жилээр эрхийг нь хасах хэрэгтэй.

зОЧИН
зОЧИН

Өдөрт хичнээнээрээ л баригдах юм. Эрхий нь хассан болоод л өнгөрч байна. Арга хэмжээ нь зөөлдөөд байна. Эрхээ хасуулсан ч машин бариад л яваад байна. Торгуулаа ч төлдөггүй. Ийм олон жолооч эрхээ хасуулдаг юм бол хотын гудамж хоосон боломоор л юм

Холбоотой мэдээ

Back to top button