
Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун Самжён хотод айлчилсан байна.
Самжён хот бол Умард Солонгосын баруун хойд хэсэгт оршдог бөгөөд Ким Жон Ун тус хоттой танилцжээ. Учир нь тэнд Умард Солонгосын хамгийн том орчин үеийн хотын бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаа юм. Ким Жон Уны энэ айлчлалын талаар өнөөдөр /2021.11.16/ Умард Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлэв.

Агентлагийн мэдээлснээр, Ким Жон Ун бүтээн байгуулалтын эцсийн шатны ажлын явцтай биечлэн танилцах зорилгоор тус хотод гэнэтийн шалгалт хийсэн гэв.
Ким Жон Уны энэ айлчлал нь сар гаруйн хугацаанд анх удаа олны өмнө ил гарч ирсэн үйл явдал гэдгээрээ онцлог юм. Умард Солонгосын удирдагч хамгийн сүүлд аравдугаар сарын 11-нд Пхеньянд болсон батлан хамгаалах салбарын үзэсгэлэнд оролцож үг эхэлэх үеэрээ л олны өмнө гарч байсан юм.
Умард Солонгосын удирдлага улсынхаа хамгийн том бүтээн байгуулалтын ажлын явцыг анхааралтай ажиглаж байгаа юм.
Их бүтээн байгуулалт хийгдэж буй хот нь Пэктусан уулын бэлд оршдог бөгөөд Ким Жон Ун тус бүс нутагт байнга зочилдог.
(Эх сурвалж: Interfax)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.